"Ханжоу 2022" зуны Азийн IV пара спортын наадамд оролцох монголын баг тамирчид Ханжоу хотод хүрэлцэн очоод байна. Манай улсаас Байт харваан төрөлд 4 тамирчин "рекурв" төрлөөр оролцоно.
Тэмцээн маргааш эхлэх бөгөөд хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй тамирчин цэц мэргэнээ сорих юм.
"Ханжоу 2022" зуны Азийн IV пара спортын наадамд эх орноо төлөөлөн оролцож буй Байт харвааны шигшээ багийн тамирчдыг танилцуулж байна.
- Үндэсний пара шигшээ багийн тамирчин, Спортын мастер А.Амарбаясгалан
- Үндэсний пара шигшээ багийн тамирчин, Спортын мастер Д.Сэлэнгээ
- Үндэсний пара шигшээ багийн тамирчин, Спортын дэд мастер П.Мөнхбаатар
- Үндэсний пара шигшээ багийн тамирчин Б.Жавхлантөгс
Спортын мастер Д.Сэлэнгээ, СДМ П.Мөнхбаатар, Б. Жавхлантөгс нарын хувьд анх удаагаа азийн наадамд оролцож байгаа бол Спортын мастер А.Амарбаясгалан хоёр дахь азийн наадамдаа оролцож байгаа юм.
Мөн Үндэсний пара шигшээ багийн дасгалжуулагч Б.Золбоо, Б.Оюун-Эрдэнэ багаа ахалж оролцож байна.