"Ханжоу-2022" Азийн пара спортын IV наадам гурав хоногийн дараа хөшгөө нээх гэж байна. Долоо хоног үргэлжлэх тус наадамд манай улсаас спортын 14 төрөлд 68 тамирчин оролцож байна.
Тэгвэл өчигдөр Ханжоу хотод Монголын далбааг мандуулах ёслол болжээ. Монголын баг гурван ээлжээр Ханжоуг зорих бөгөөд хоёр дахь хэсэгт пара жүдо, байт харваа тэргүүтэй 18 тамирчин маргааш БНХАУ-ыг зорино.
Ханжоугийн наадмын нээлтэд манай багийн тугчаар хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, гавьяат тамирчин Х.Энхтуяа нарыг томилжээ.
Ханжоуд очсон тамирчдаас өнөөдөр бадминтон болон бочигийн төрөлд өрсөлдөх дөрвөн тамирчин ангилал тогтоох үзлэгтээ орох юм.