x

Б.Отгонболд дэлхийн медальтнуудыг ээлж дараалан ялж, АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО

Зуны XIX дэх удаагийн Азийн наадам "Ханжоу 2022" 19 дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр Байт харвааны эрэгтэй ганаарчилсан рекурв төрөлд Баатархуягийн Отгонболд эзэн орны тамирчин Жи Шиан Шоу-г 6:2-оор буулган авснаар, Азийн наадмаас АЛТАН медаль хүртлээ. 

Өдгөө 26 настай Б.Отгонболд финалын харваанд дэлхийн чансааны 23-т жагсаж буй, дэлхийн аваргын алт, мөнгөн медальтай Хятадын тамирчин Ши Шианшуог 2-6 харьцаагаар илүүрхэж Азийн наадмын аварга боллоо. 

Нийт 43 орны харваачид оролцсон байт харвааны рекурв буюу 70 метрийн олимпын зайн төрөлд эрэгтэй 84 харваач оролцсоноос Б.Отгонболд урьдчилсан харваанд 662 оноогоор 20-р байраар эрэмбэлэгдэж финалд хүрэхийн тулд Пакистан, Япон, Тайвань, Индонез, Казахстаны тамирчдыг ялсан юм. 

Б.Отгонболд олимпын мөнгө, хүрэл медальт Японы Т.Фурукаваг 6:5-аар, олимпын мөнгөн медальт Тайваны Тан Чиныг 6:2-оор, Дэлхийн цомын хүрэл медальт Индонезийн Р.Агатаг 6:0-оор ялж, хагас шигшээд шалгарсан юм.

Улмаар шийдвэрлэх харваанд олимп, дэлхийн хошой аварга БНСУ-ын У Жиныг хожоод байсан Казахстаны Илфат Абдуллиныг ялснаар Азийн наадмын мөнгөн медалын болзол хангаад байв.

Мөн Б.Отгонболд "Парис 2024" олимпын эрхээ энэхүү ялалтаараа аваад байсан юм. Энэ нь Монголын харваачдаас Парисыг зорих анхны эрх болов. 

Дашрамд, түүний энэхүү амжилт Монголын Байт харвааны түүхэнд шинэ хуудас нээж, Азийн наадмаас анхны медаль, тэр тусмаа алтан медаль хүртсэн анхны тамирчин боллоо. 

2011 оноос хойш олон улсын тэмцээнд оролцсон Б.Отгонболд нь "Токио 2020" олимпын ганцаарчилсан төрөлд 33-р байр, багийн төрөлд 27-р байр эзэлсэн туршлагатай тамирчин юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 9 цаг 50 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 9 цаг 58 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 10 цаг 9 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 11 цаг 19 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 11 цаг 33 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 12 цаг 5 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 12 цаг 15 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий
Top