x

Манай гурван тамирчин Азийн наадмаас ОЛИМПЫН ЭРХЭЭ өвөртөллөө

“Ханжоу 2022” зуны Азийн наадам эхлээд 11 хонож байна. Манай тамирчдаас тэмцээн эхэлснээс хойш “Парис-2024” олимпын наадмын гурван эрх өвөртлөөд байна.

О.Есүгэн дэлхийн хошой аваргыг ялж авсан олимпын эрх 

Хамгийн эхний олимпийн эрхийг өвөртөлсөн тамирчин бол боксын эмэгтэйчүүдийн 50 кг-д хүч сорьсон О.Есүгэн. Манай тулаанч О.Есүгэн дэлхийн хошой аварга, Казахстаны Назым Кызайбайг ялж, Азийн наадмын хүрэл медалийн болзол хангаснаар "Парис 2024" олимпод оролцох эрхээ баталгаажуулсан. Ялсан нь медальд хүрэх тун хариуцлагатай даваанд манай боксчин шийдэмгий тулалдсаар өрсөлдөгчөө оноогоор ялсан. Шүүгчдийн дөрөв нь манай боксчинг ялсан гэсэн бол үлдсэн нэг нь тэнцсэн гэж үзсэн билээ. Тэрээр хагас шигшээ буюу медалийн өнгөө шийдэх тулаанд БНХАУ-ын Юү Вуд оноогоор ялагдсанаар хүрэл медаль хүртсэн билээ.

Б.Отгонболд түүх бичиж олимпын эрх өвөртлөв

"Ханжоу 2022" Азийн наадмын байт харвааны ганцаарчилсан төрөлд Б.Отгонболд хагас шигшээд Казахстаны харваач Илфат Абдуллиныг 6:2-оор буулган авч, Азийн наадмын мөнгөн медалийн болзол биелүүлээд зогсохгүй “Парис 2024” олимпын эрхээ авсан. Тэрээр аваргын төлөө эзэн орны харваач Жи Шиан Шоутай аравдугаар сарын 7-нд 11.30 цагаас харвах юм. Монгол Улс өмнө нь Азийн наадмаас байт харвааны төрлөөр медальд хүрч үзээгүй бөгөөд анхны медалийг Б.Отгонболд авчирч, шинэ түүх бичлээ.

Токиогийн олимпод эх орноо төлөөлөн оролцож байсан, олон улсын хэмжээний мастер Б.Отгонболд өмнөх Азийн наадамд эрэгтэй баг, холимог багийн төрөлд өрсөлдөн IV байр эзлэн, медалийн оосроос атгаад алдсан амжилтаа ийнхүү ахиулж Азийн наадмын медальт анхны Монгол харваач боллоо.

Гурав дахь олимпын эрхийн эзэн Б.Чинзориг

Азийн наадмын анхны хос медальт боксчин болсон, ДАШТ-ий мөнгөн медальт, "Алдар" спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Чинзориг Азийн наадмын 63.5 кг-д олимпын эрх өвөртөлсөн. Тэрээр медалийн төлөөх тулаанаа Казахстаны боксчин Ертуган Жэйнуллиновтой хийж, оноогоор ялснаар хүрэл медалийн болзлоо хангасан. Харин өчигдөр медалийн өнгөө хувиргах эсэх болон "Парис 2024" олимпын эрхээ авах хариуцлагатай даваанд өнгөрсөн оны тивийн аварга Тайландын Бунжонг Синсиритэй тулалдаж, ялалт байгуулж олимпын эрхээ аваад байна.

Ийнхүү одоогоор манай гурван тамирчин "Парис-2024" олимпод оролцох эрхээ өвөртлөөд байна.

Б.Чинзориг өнөөдөр 20:00 цагаас АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ тулалдана.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 9 цаг 48 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 9 цаг 56 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 10 цаг 7 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 11 цаг 17 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 11 цаг 31 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 12 цаг 3 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 12 цаг 13 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий
Top