Хятадын Ханжоу хотноо Азийн спортын 19-р наадам үргэлжилж байна.
Байт харвааны ганцаарчилсан төрөлд ОУХМ Б.Отгонболд цэц сорьж, Ливаны Эл Райесийнг 6:0-ээр, Японы Такахарү Фүрүкаваг 6:5-аар, Тайванийн Тан Чи Чуныг 6:2-оор ялж, шигшээ наймд шалгарлаа.
Тэр өнөөдөр 15:20 цагаас Индонезийн Эга Агата Салбабиллатай харвах хуваарьтай. ОУХМ Б.Отгонболд олимпийн эрх авахад ойрхон байна.
Өнгөрсөн сарын 19-нд эхэлсэн Азийн наадам энэ сарын 08-нд өндөрлөнө.