x

Уулын Карабахын Армени үндэстнүүд олон мянгаараа дүрвэж байна

Өнгөрөгч 7 хоногт Азербайжаны эрх баригчид салан тусгаарлагч Уулын Карабахын нутагт тусгай ажиллагаа явуулж, салан тусгаарлах үзэлт бүлгүүдийг буулган авсан. Улмаар 30 гаруй жилийн туршид салан тусгаарлах засаглалтай явж ирсэн Уулын Карабахыг Азербайжаны бүрэлдэхүүнд “эргэн нэгтгэх” яриа хэлэлцээг мөн эхлүүлсэн гэж мэдэгдэж байгаа.

Ингэхдээ Азербайжаны эрх баригчид энэ нутаг дахь Армян үндэстнүүдийн эрхэд хүндэтгэлтэй хандахаа амлаж, 10 сарын турш үргэлжилсэн бүслэлтийн байдлаас нь гаргаж, хүнс бусад бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг сэргээсэн гэж мэдэгдэж байна. Гэсэн хэдий ч эндэхийн Армян иргэд үндэсний цэвэрлэгээ, хавчлага шахалтаас болгоомжлон олноороо Армян рүү дүрвэн гарч эхлээд байгаа юм байна. Даваа гарагийн оройн байдлаар гэхэд Уулын Карабахаас 6650 хүн Армян руу дүрвэн гарсан. Ням гарагт энэ тоо 1000 орчим байсан гэдэг мэдээллийг Армений засгийн газар өгч байна. Уулан Карабахын районд үндсэндээ 120 мянга гаруй армян үндэстэн оршин амьдардаг байна.

Уулын Карабах дахь Армен үндэстний удирдагчдын тухайд өөрсдийн нэрлэдгээр Арцах гэгддэг энэ нутгийг орхин явахыг хүссэн сүүлийн Армени хүн явтал эндээ үлдэх болно гэж мэдэгджээ. Үүний зэрэгцээ Уулын Карабахын гол хот Степанакерт хотод өчигдөр шатахуун түгээгүүрийн станцад дэлбэрэлт болсны улмаас 200 гаруй хүн хүндээр шархадсан гэдэг мэдээллийг эндэх Хүний эрхийн омбудсмен Гехам Степанян твиттер хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. Дэлбэрэлтийн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа юм байна.

Энэ зуур Армений Ерөнхий сайд Пашиняныг, засаг төрийн бусад удирдагчдаа огцрохыг шаардсан хүмүүс нийслэл Ереваны төв талбайд сүүлийн хэдэн өдрийн турш жагсаал хийж байна. Өчигдөр мөн Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев Туркийн Ерөнхийлөгч Рэжеп Таип Эрдоганыг нутагтаа хүлээн авсан байна. Туркийн Ерөнхийлөгч өмнө нь НҮБ-ын Ерөнхий ассамблей дээр Уулын Карабахыг бүрэн хяналтдаа авсан гэж мэдэгдэж байгаа  Азербайжаны үйлдлийг илтэд дэмжсэн байр сууриа илэрхийлж байсан. Гэхдээ өөр бусад олон улс орон Азербайжаны Уулын Карабахт явуулсан цэргийн ажиллагааг буруутгаж, тэнд аж төрдөг Армени иргэдийн хувь заяанд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлж байна. Өвөр Кавказын уулархаг бүс дэх Уулын Карабах нь олон улсад Азербайжаны нэг хэсэг гэж тооцогддог боловч сүүлийн 30 гаруй жилийн туршид эндхийн Армени үндэстнүүд засаглаж ирсэн. Армени улсаас дэмжлэг авдаг, мөн Оросын энхийг сахиулагчид байрладаг газар нутаг юм.

Монголын мэдээ агентлаг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 14 цаг 13 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 14 цаг 20 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 14 цаг 29 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 15 цаг 11 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 17 цаг 41 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 18 цаг 2 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 18 цаг 24 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 18 цаг 30 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 18 цаг 40 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 18 цаг 49 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 18 цаг 54 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 18 цаг 56 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11 “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Top