x

Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, цасан шуурга шуурна

Улаанбаатар хотод шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0 хэм орчим, бусад хэсгээр 4-6 хэм, өдөртөө 17-19 хэм дулаан байна.

23-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. 24-нд нутгийн баруун хэсгээр, 25, 26-нд нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж  голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 2-7 хэм, өдөртөө Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Байдраг голын хөндийгөөр 4-9 хэм, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 хэм, Их Нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод Дарьгангын тал нутгаар  18-23 хэм,  бусад нутгаар 14-19 хэм дулаан байна

Цаг агаарын урьдчилсан төлөв: 23-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас, 24-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24-нд Алтайн уулархаг нутгаар, 25-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна. 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд нутгийн баруун хагаст, 26-нд ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай,  Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж  голын  орчмоор  шөнөдөө 0-5 хэм хүйтэн,  өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Уржигдар 09 цаг 54 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй Уржигдар 09 цаг 47 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 2026-11-13 Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 2026-11-13 УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 2026-11-13 Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 2026-11-13 Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 2026-11-13 УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 2026-11-13 АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 2026-11-13 “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 2026-11-13 "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 2026-11-13 Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 2026-11-13 Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 2026-11-13 Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 2026-11-13 Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон г...
Top