x

“Ханжоу-2022” Азийн наадамд оролцох баг тамирчдад хүндэтгэл үзүүлэх ёслол боллоо

"Ханжоу - 2022" Азийн XIX наадам хөшгөө нээхэд 15 хоног үлдээд байна. Энэ удаагийн наадамд 45 улсын баг тамирчид 40 спортын 61 төрөлд ур чадвараа сорих юм. Тус наадамд Монголын баг 34 спортын 36 төрөлд 400 гаруй тамирчин, 200 гаруй дасгалжуулагч, албаны хүмүүс, нийт 600 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцох гэж байна.

"Ханжоу - 2022" Азийн наадамд оролцох Монголын баг тамирчдад хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа гардуулан өгөх ёслол өнөөдөр Олимпик хауст боллоо.

Ёслолд МҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, БТСУХ-ны дарга О.Баттулга, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Дэд ерөнхийлөгч О.Одбаяр, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн А.Ганбаатар, Д.Жаргалсайхан, Ч.Амарсанаа, Д.Отгондалай, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны Ажлын албаны дарга Э.Тэмүүжин, БТСУХ-ны Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат, Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Нямсүрэн болон наадамд оролцох тамирчид, дасгалжуулагчдын төлөөлөл оролцов.

Энэ үеэр Б.Баттүшиг, Б.Бат-Эрдэнэ нар баг тамирчдад амжилт хүсэж, Монгол Улсын төрийн далбаа, МҮОХ-ны тугийг “Ханжоу 2022” Азийн наадмын Монголын багийн ахлагч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн А.Ганбаатар болон Монголын багийн тугчдад гардуулав.

Монголын багийн тугчаар 3х3 сагсанбөмбөгийн тамирчин Б.Ариунцэцэг болон хөлбөмбөгийн тамирчин А.Дөлгөөн нар сонгогдсон билээ.

Ёслолоор Монголын багийн тугч Б.Ариунцэцэг, волейболын дасгалжуулагч Б.Даринчулуун нар нийт баг тамирчдыг төлөөлөн тангараг өргөв.

Түүнчлэн ёслолын үеэр МҮОХ-ны алтан түнш ХасБанк-наас “Ханжоу-2022” Азийн наадмыг зорих Монголын баг тамирчдад БНХАУ-д ашиглаж болох олон улсын UnionPay Classic картыг баг тамирчдын төлөөллүүдэд гардуулав. Энэхүү картаар наадмын үеэр хийсэн худалдан авалтын 10 хувийг буцаан олгох юм.

МҮОХ-ноос спортын хувцас хэрэглэлийн 361 брэндтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсны хүрээнд наадамд оролцох баг, тамирчдаа 1 тэрбум гаруй төгрөгийн иж бүрэн хувцас, өмсгөлөөр хангаад байна.

Дашрамд дурдахад, Монголын баг тамирчид "Тегеран - 1974" Азийн наадмаас эхлэн нийт 11 удаагийн наадмаас 24 алт, 46 мөнгө, 85 хүрэл нийт 155 медаль хүртээд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.161)
    goooo
    2023 оны 09 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 10 цаг 48 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 10 цаг 56 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 11 цаг 7 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 12 цаг 17 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 12 цаг 31 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 13 цаг 3 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 13 цаг 13 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ...
Top