x

Монголын балетын үндэсний сургуулийн нэмэлт элсэлт үргэлжилж байна

Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн үүсгэн байгуулсан Монголын балетын үндэсний сургуулийн нэмэлт элсэлт үргэлжилж байна.

Балетын сургуульд 2 нас 4 сараас дээш насны хүүхэд болон насанд хүрэгчдэд нээлттэй. Сонгодог балетын хөтөлбөрт элсэгчид хөнгөн шалгалттай.

Хичээл үргэлжлэх хугацаа: 2023.09.02 - 2024.05.26

Балетын хүүхдийн хөтөлбөр

  • Гараас гарт - 1 (2 нас)
  • Гараас гарт - 2 (3 нас)
  • Бүтээлч бүжиг - 1 (4 нас)
  • Бүтээлч бүжиг - 2 (5 нас)
  • Балетын бэлтгэл - 1 (6 нас)
  • Балетын бэлтгэл - 2 (7 нас)

Балетын хүүхдийн хөтөлбөр буюу "Гараас гарт", "Бүтээлч бүжиг" хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүд балетын орчин буюу толь бүхий танхимд багштайгаа харьцаж сурна. Ингэснээр хүүхдийг цаашдын балетын хичээлд бэлдэж эхэлдэг. Энэ ангийн сурагчид сонгодог аялгуунд богино үлгэр, түүхийн сэдэвтэйгээр дасгал хөдөлгөөнийг давтамжтайгаар хийх бөгөөд хөгжим аялгуу хэрхэн бүжгийг дэмжиж байдгийг ойлгон мэдэрч эхэлдэг.

Балетын бэлтгэлийн нэгдүгээр ангид сурагчид “Плиé” болон “Тандю” зэрэг балетын суурь дасгалуудтай танилцаж эхэлнэ. Мөн зүүн, баруунаа маш сайн ялган сурч, орон зайн мэдрэмж сайжирч эхэлдэг. Энэ насанд хөгжим болон бүжгийн уялдааг ойлгож мэдсэн байдаг бөгөөд хүүхдийн хөгжмийн сонсголыг илүү сайжруулахын тулд бид хөнгөхөн сонгодог хөгжмийг тусгайлан сонгодог.

Балетын бэлтгэлийн хоёрдугаар ангид сурагчид балетын суурь дасгалуудаа улам сайжруулж, шинэ дасгалууд суралцах бөгөөд хөгжилтэй, сонирхолтой байдлаар булчингийн хөгжлийг нь дэмжинэ. 

Энэ ангид балетын суурь мэдлэгүүдээ улам нэмэгдүүлж, тулгуур мод, төвийн дасгалуудын бэлтгэл хийж эхэлдэг. Эдгээр дасгалууд нь хүүхдийн тэнцвэрээ олох, биеийн ерөнхий байдлаа засах, орон зайн мэдрэмжээ сайжруулахад тусалдаг ба Сонгодог балетын "Анхан шат 1" ангийн үндсэн бэлтгэл болж өгнө.

Сонгодог балетын хөтөлбөр

  • Сонгодог балетын Анхан шат - 1 (8-12 нас)
  • Өсвөр насны анги (12-16 нас) 

Сонгодог балетын "Анхан шат 1" хөтөлбөрт 8-11 насны хүүхдүүд хамрагдана. Энэ хөтөлбөр нь балетын суурь тавилтууд эхэлдэг чухал түвшин юм. Сонгодог балетын ангид орохдоо элсэлтийн хөнгөхөн шалгалттайгаар орох бөгөөд сурагч өөрөө сонирхолтой байх, хөгжмийн сонсголтой байх, хөдөлгөөний эвсэлтэй байх, үсрэлт, сунгалт, харилцааны чадвар гэх мэт чадвар дээр анхаарна. 

Сонгодог балетын "Анхан шат" хөтөлбөрийн үр дүнд таны хүүхэд балетын суурь дасгалуудыг эзэмшсэн байна. Гуяны эргэлт, өлмий жийлт болон биеийн ерөнхий байдал цэгцрэх нь цаашдын балетын боловсролд нь суурь болж өгдөг.

Сонирхолтой, хөгжилтэй өдөрлөгүүд, тайзнаа амилах хариуцлагатай тоглолтууд энэ түвшинд орж ирснээр сурагчийг сонгодог бүжигчний амьдралаар хэсэгхэн хугацаанд амьдруулна.

Насанд хүрэгчдийн анги

  • Насанд хүрэгчдийн хөтөлбөрт энэ хичээлийн жилд шинэ зочин багш нэмэгдэж, УДБЭТ-ын тэргүүн гоцлооч, Соёлын тэргүүний ажилтан А.Эрдэнэболд багшийн удирдлага дор цоо шинэ анги есдүгээр сараас эхлэн хичээллэхээр боллоо. 

Утас: 77070808

Мэйл хаяг: school@mongolianballet.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 7 цаг 45 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 7 цаг 52 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Өчигдөр 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Өчигдөр 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Өчигдөр 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Өчигдөр 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Өчигдөр 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Өчигдөр 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Өчигдөр 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Өчигдөр 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Өчигдөр 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Өчигдөр 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top