x

Монгол улсын анхны Дэлхийн аварга Гавъяат тамирчин Д.Дэмбэрэл, Гавъяат дасгалжуулагч Л.Жамъянсүрэнгийн нэрэмжит тэмцээн Зуунмод хотод боллоо

Монгол улсын анхны Дэлхийн аварга, Гавъяат тамирчин Д.Дэмбэрэл, Гавъяат дасгалжуулагч Л.Жамъянсүрэнгийн нэрэмжит 19 дэх удаагийн Байт харвааны "Гавъяатуудын нэрэмжит тэмцээн-2023" Төв аймгийн Зуун мод хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. 

Олон улсын стандартын дагуу зохион байгуулдаг энэхүү тэмцээнийг 1994 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байгаа бөгөөд цар тахлын жил буюу 2021 онд өнжөөд байсан юм. Тэгвэл Төв аймгийн 100 жилийн ойн хүрээнд Монголын Байт харвааны холбоо Төв аймгийн БТСГ-тай хамтран зохион амжилттай зохион байгууллаа. Мөн Дэмжигч байгууллагаар Төрийн банк ажилласан байна. 

Монгол улсын анхны Дэлхийн аварга, МУГТ Д.Дэмбэрэл нь Баян-Өнжүүл сумын уугуул бол Гавъяат дасгалжуулагч Л.Жамъянсүрэн нь Баянцагаан сумын уугуул юм. 

Энэхүү тэмцээнд 10 байгууллагын 80 гаруй тамирчин оролцож, рекурв болон компаунд төрлөөр 9 багц медалийн төлөө цэц мэргэнээ сорьж, аваргуудаа тодруулав. 

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Монголын Байт харвааны холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд, УИХ-ын гишүүн Ц.Туваан, Төв аймгийн Засаг даргын тамгын газрын дарга М.Отгонбат, Зуун мод сумын Засаг дарга Д.Сарангэрэл, "Бээжин-2008" паралимпын аварга, Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин Д.Баатаржав, Төв аймгийн БТСГ-ын дарга Д.Алтанхуяг, Монгол Улсын гавъяат дасгалжуулагч Л.Жамъянсүрэнийн гэр бүлийг төлөөлж, түүний охин Байт харвааны ОУХМ Ж.Удвал нар оролцлоо. 

Энэ үеэр ОУХМ Ж.Удвал "Миний аав Лувсандугарын Жамъянсүрэн, Должингийн Дэмбэрэл агсны нэрэмжит тэмцээн 19 дэх удаагаа зохион байгуулагдлаа. Спортын түүхэнд 19 удаа тасралтгүй тэмцээн зохион байгуулах гэдэг урт хугацаа. Энэ тэмцээнийг зохион байгуулдаг тухайн жил бүр аймгийн Засаг дарга, Биеийн тамир спортын газар, нутгийн иргэд сэтгэл гарган дэмждэг юм. Иймээс ч уламжлал болж, урт хугацаанд зохион байгуулагдаж байна. Энэ жил гадаад улсаас тамирчид ирж оролцож чадсангүй. Дараа жил буюу 2024 онд тэгш ойн тэмцээн нь болно. Ирэх жилийн тэмцээнд олон улсын баг тамирчдыг урих болно.

Манай гэр бүлийн зүгээс тэмцээндээ амжилттай оролцсон баг тамирчид, дасгалжуулагч багш нартаа, зохион байгуулсан, дэмжсэн бүх хүмүүстээ талархаж байгаагаа илэрхийлж байна. Байт харваа монголын, дэлхийн түүхэнд дахин Дэлхийн аварга, Олимпын аваргыг төрүүлэх болтугай хэмээн хүсье! Баярлалаа" хэмээлээ. 


"Гавъяатуудын нэрэмжит тэмцээн-2023"-д байгууллагын дүнгээр Монгол Улсын Үндэсний шигшээ баг түрүүлсэн бол Зэвт хасар клуб мөнгө, Алдар спорт  хороо хүрэл медаль хүртлээ. 

Тэмцээний дүнг танилцуулж байна.

Рекурв төрлийн эрэгтэй ганцаарчилсан харваанд

  • ОУХМ Д.Дашнамжил алтан медаль /Үндэсний шигшээ баг/
  • ОУХМ Ө.Нэхийт мөнгөн медаль /Алдар спорт хороо/
  • ОУХМ Б.Отгонболд хүрэл медаль /Үндэсний шигшээ баг/

Рекурв төрлийн эмэгтэй ганцаарчилсан харваанд

  • ОУХМ Н.Ариунбилэг алтан медаль /Үндэсний шигшээ баг/
  • ОУХМ Б.Урантунгалаг мөнгөн медаль /Үндэсний шигшээ баг/ 
  • ОУХМ А.Энхтуяа хүрэл медаль /Үндэсний шигшээ баг/

Компаунд төрлийн эрэгтэй хувийн харваанд

  • Спортын мастер П.Жамъянгомбо алтан медаль /Зэвт хасар клуб/
  • ОУХМ Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль /Зэвт хасар клуб/
  • Спортын мастер Л.Мөнхбаатар хүрэл медаль /Алдар спорт хороо/

Компаунд төрлийн эмэгтэй хувийн харваанд

  • Спортын дэд мастер О.Биндэръяа алтан медаль /Зэвт хасар клуб/
  • Спортын мастер Б.Батдулам мөнгөн медаль /Зэвт хасар клуб/
  • Д.Отгонбаяр хүрэл медаль /Зэвт хасар клуб/

Рекурв төрлийн холимог багийн харваанд

  • Алдар спорт хороо - Алт 
  • Үндэсний шигшээ баг - Мөнгө 
  • Хангарди клуб - Хүрэл

Компаунд төрлийн холимог багийн харваанд

  • Алдар спорт хороо - Алт
  • Зэвт хасар клуб - Мөнгө 
  • Компаунд зөвлөл - Хүрэл

Рекурв төрлийн эрэгтэй багийн харваанд

  • Алдар спорт хороо - Алт 
  • Үндэсний шигшээ баг - Мөнгө 
  • Хангарди клуб - Хүрэл 

Рекурв төрлийн эмэгтэй багийн харваанд

  • Үндэсний шигшээ баг - Алт 
  • Үндэсний Пара шигшээ баг - Мөнгө 
  • Хангарди клуб - Хүрэл 

Байгууллагын дүн

  • Монгол Улсын Үндэсний шигшээ баг - Алт 
  • Зэвт хасар клуб - Мөнгө 
  • Алдар спорт  хороо - Хүрэл

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 10 цаг 50 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 10 цаг 57 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 11 цаг 8 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 12 цаг 18 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 12 цаг 32 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 13 цаг 4 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 13 цаг 14 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ...
Top