x

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн Залуучуудын наадмын нээлтийн ёслол боллоо

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо наймдугаар сарын 16-23-нд Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулж буй. Энэ нь Монголд спортын олон төрлөөр анх удаа зохион байгуулж буй олон улсын наадам гэдгээрээ онцлогтой.

Наадмын нээлт өчигдөр буюу наймдугаар сарын 16-ны 20:23 цагт эхлэх байсан боловч цаг агаарын нөхцөл байдлын улмаас 24 цагаар хойшлон, өнөөдөр тус цагт нээлтээ хийлээ. Наадам Монгол Улсын Төрийн далбааг залах ёслолоор эхэлсэн юм.

Зүүн Азийн олимпын хороо нь есөн үндэсний олимпын хороог өөртөө нэгтгэдэг. "Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадамд долоон үндэсний олимпын хорооны 870 гаруй тамирчин 11 спортын 12 төрлөөр өрсөлдөж буй. Нээлтийн арга хэмжээ улс орнуудын үндэсний хорооны тамирчдын жагсаалаар үргэлжилж, Зүүн Азийн олимпын хорооны туг мандуулах ёслол болж, мөн наадмын сүлд дууг дуулсан юм.

Наадмыг нээж “Улаанбаатар Зүүн Азийн залуучуудын наадмын зохион байгуулах хороо”-ны дэд дарга, Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө:

-Улаанбаатар хот энэ наадмыг зохион байгуулснаар цаашдаа тив, дэлхийн наадмуудыг зохион байгуулах үүд хаалгаа нээж буй. Хурд хүч, авхаалж самбаагаа сорин, найман хоногийн турш өрсөлдөх Зүүн Азийн өсөх ирээдүйтэй, шилдэг залуучуудын тэмцээнийг улаанбаатарчууд төдийгүй дэлхийн олон орны иргэд сэтгэл догдлон, шимтэн үзэхээр хүлээж байгаа. Түүнчлэн энэхүү  наадмаас  ирээдүйн тив дэлхий, олимпын аваргууд тодорч, Монголын төдийгүй бүс нутгийн спортын түүхэнд алтан үсгээр тэмдэглэгдэн үлдэнэ гэдэгт итгэл төгс байна хэмээлээ.

Зүүн Азийн олимпын хорооны ерөнхийлөгч Ян Шуан:

-Монголын ард түмэн биднийг маш зочломтгой угтаж авлаа. Та бүхний хичээл зүтгэлээр энэ наадам амжилттай болно гэдэгт итгэлтэй байна. Зүүн Азийн олимпын хороодын нэрийн өмнөөс Монгол Улсын Засгийн газар, НЗДТГ, зохион байгуулагч нар, сайн дурынханд гүн талархал илэрхийлье. Мөн тамирчдадаа амжилт хүсье гэсэн юм.

Монголын Үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг:

-Өнөөдөр бол түүхэн өдөр. Энэ наадам манай улсын хувьд шударга өрсөлдөөн, амжилт, эв нэгдлээр түүчээлсэн түүхэн үйл явдал болж байгааг цохон тэмдэглэе. Залуучуудын наадам бол нөхөрлөл, эв нэгдлийн илэрхийлэл. Өөр хэлээр ярьдаг, өөр газраас ирсэн, өөр соёл заншилтай ч биднийг спорт, хүндлэл нэгтгэдэг хэмээв.

Үүний дараа тамирчид, шүүгчдийн төлөөлөл тангараг өргөсөн юм. Наадамд хамгийн олон буюу БНХАУ-аас 400 гаруй тамирчин оролцож байгаа бол Монголын 255 тамирчин оролцож байна. Манай тамирчид тус наадмын спортын бүх төрөлд өрсөлдөж буй.

Наадмын нээлт өнгөрсөн, одоо, ирээдүйг илэрхийлсэн урлагийн үзүүлбэрүүдээр үргэлжилж байна.  

Дашрамд, тэмцээний тасалбарыг www.ticket.mn веб сайтаас захиалах, мөн борлуулалтын цэгүүдээс худалдан авах боломжтой. Наадмын хаалт наймдугаар сарын 23-нд Сүхбаатарын талбайд болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 10 цаг 50 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 10 цаг 58 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 11 цаг 9 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 12 цаг 19 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 12 цаг 33 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 13 цаг 5 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 13 цаг 15 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ...
Top