x

ФОТО: Байт харвааны 2023 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд АЛДАР СПОРТ ХОРОО аваргаллаа

Байт харвааны спортын 2023 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 10-наас 13-ны хооронд Улаанбаатар хотноо боллоо. Тэмцээнийг Монголын байт харвааны холбоо Төрийн банктай хамтран амжилттай зохион байгуулав.

Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 14 байгууллагын 115 тамирчин оролцож, рекурв болон компаунд төрлөөр 10 багц медалийн төлөө цэц мэргэнээ сорьж, аваргуудаа тодруулав. Тамирчдын онооны чансаа өндөр, өрсөлдөөн ихтэй, цолны болзол үнэмлэхүй хангасан, залуу аваргууд төрөн гарч, шинэ түүх бүтээсэн тэмцээн боллоо.

Энэ удаагийн тэмцээн Олон улсын стандартын дагуу урьдчилсан харваагаа дөрвөн зайнд явуулсан бөгөөд эрэгтэй тамирчид 90, 70, 50, 30 метрийн зайнд, эмэгтэй тамирчид 70, 60, 50, 30 метрийн зайнд харвасан юм.

Монголын байт харвааны холбоо М1 буюу дөрвөн зайн тэмцээнийг хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд нийт 28 тамирчин цолоо ахиулж, шинээр цолны болзол хангасан байна. Үүнд дөрвөн Олон улсын хэмжээний мастер, таван Спортын мастер, 19 Спортын дэд мастер төрөн гарчээ.

Байгууллагын дүнгээр Алдар спорт хороо 51 оноогоор аваргалсан бол Хангарди клуб 47 оноогоор мөнгөн медаль, Зэвт хасар клуб 44 оноогоор хүрэл медаль хүртлээ. 

Мөн рекурв төрлийн эмэгтэй хувийн харваанд 16 настай, энэ тэмцээнд спортын дэд мастер цолны болзол биелүүлсэн Алдар спорт хорооны тамирчин А.Мишээл алтан медаль хүртэж, улсын аварга боллоо.

Харин эрэгтэй хувийн харваанд Олон улсын хэмжээний мастер цолны болзол биелүүлсэн Алдар спорт хорооны тамирчин Ө.Нэхийт алтан медаль хүртсэн байна. Ө.Нэхийтийн хувьд насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс гурав дахь түрүүгээ ийн авч байна. Тэрээр мөн 2023 оны Заалны улсын аварга шалгаруулах тэмцээнд аваргын алтан медалийг хүртэж байсан юм. 

Компаунд төрлийн эрэгтэй хувийн харваанд Зэвт хасар клубын тамирчин Спортын мастер цолны болзол биелүүлсэн 14 настай М.Тэлмүүн аваргын алтан медалийг хүртлээ. 

Эмэгтэй хувийн харваанд Зэвт хасар клубын тамирчин, Спортын мастер Б.Батдулам түрүүлэв. Б.Батдуламын хувьд Улсын аварга шалгаруулах тэмцээнээс гурав дахь түрүүгээ аваад байна. 

Тэмцээний дүнг танилцуулж байна.

Байгууллагын дүн

  • Алдар спорт хороо - Алт 
  • Хангарди клуб - Мөнгө 
  • Зэвт хасар клуб - Хүрэл

Рекурв төрлийн эрэгтэй ганцаарчилсан харваанд

  • ОУХМ Ө.Нэхийт алтан медаль /Алдар спорт хороо/
  • ОУХМ Б.Буянтүшиг мөнгөн медаль /Алдар спорт хороо/
  • ОУХМ Б.Нармандах хүрэл медаль /Нийслэл өргөө клуб/

Рекурв төрлийн эмэгтэй ганцаарчилсан харваанд

  • Спортын дэд мастер А.Мишээл алтан медаль /Алдар спорт хороо/
  • Спортын дэд мастер Б.Билгүүнзаяа мөнгөн медаль /Хангарди клуб/
  • ОУХМ Б.Урантунгалаг хүрэл медаль /Алдар спорт хороо/

Компаунд төрлийн эрэгтэй хувийн харваанд

  • Спортын мастер М.Тэлмүүн алтан медаль /Зэвт хасар клуб/
  • Спортын мастер П.Жамъянгомбо мөнгөн медаль /Зэвт хасар клуб/
  • ОУХМ Г.Ган-Эрдэнэ хүрэл медаль /Зэвт хасар клуб/

Компаунд төрлийн эмэгтэй хувийн харваанд

  • Спортын мастер Б.Батдулам алтан медаль /Зэвт хасар клуб/
  • Спортын дэд мастер Ж.Есөн-Эрдэнэ мөнгөн медаль /Зэвт хасар клуб/
  • Спортын дэд мастер О.Биндэръяа хүрэл медаль /Зэвт хасар клуб/

Рекурв төрлийн холимог багийн харваанд

  • Галтсум клуб - Алт 
  • Хангарди клуб - Мөнгө 
  • Алдар спорт хороо - Хүрэл

Компаунд төрлийн холимог багийн харваанд

  • Зэвт хасар клуб - Алт
  • Алдар спорт хороо - Мөнгө 
  • Добу мэргэн клуб - Хүрэл

Рекурв төрлийн эрэгтэй багийн харваанд

  • Хангарди клуб - Алт 
  • Алдар спорт хороо - Мөнгө 
  • Нийслэл өргөө клуб - Хүрэл 

Рекурв төрлийн эмэгтэй багийн харваанд

  • Хангарди клуб - Алт 
  • Алдар спорт хороо - Мөнгө 
  • Добу мэргэн клуб - Хүрэл

Компаунд төрлийн эрэгтэй багийн харваанд

  • Зэвт хасар клуб - Алт
  • Компаунпд зөвлөлийн баг - Мөнгө 
  • Алдар спорт хороо - Хүрэл

Дашрамд, Монголын байт харвааны холбоо А, B, C зэрэглэлийн тэмцээнүүдийг Олимпын зай буюу 70*2-т нийт 72 сум харвуулж зохион байгуулдаг байна. 

Цол зэргийн болзол хангаж, амжилтаа ахиулсан нийт баг, тамирчдад халуун баяр хүргэе!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 10 цаг 46 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 10 цаг 54 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 11 цаг 5 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 12 цаг 15 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 12 цаг 29 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 13 цаг 1 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 13 цаг 11 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ...
Top