x

БАЙТ ХАРВАА: Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ

Байт харвааны 2023 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 10-13-ны хооронд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах "Дайчин Чанар-Тэсвэрийн талбар 360" талбайд болно.

Тэмцээнийг Монголын байт харвааны холбоо Төрийн банктай хамтран зохион байгуулж байгаа юм. 

Тус тэмцээнд нийт 13 байгууллагын 200 гаруй тамирчин рекурв болон компаунд төрлөөр 10 багц медалийн төлөө цэц мэргэнээ сорин өрсөлдөх юм. 

Энэ удаагийн тэмцээн Олон улсын стандартын дагуу урьдчилсан харваагаа дөрвөн зайнд явуулах бөгөөд эрэгтэй тамирчид 90, 70, 50, 30 метрийн зайнд, эмэгтэй тамирчид 70, 60, 50, 30 метрийн зайнд харваж оноолтоо тааруулах юм. Тамирчид нийт 144 сум харвах ба нийт 1440 онохоос оноогоо тоолж эхэлдэг байна. 

Энэхүү тэмцээнд тамирчид цол зэрэг хамгаалах, рекорд оноог эвдэх бүрэн боломжтой байдаг. Учир нь М1 буюу дөрвөн зайн тэмцээнийг хоёр жилд нэг удаа явуулж байгаа аж. Бусад тэмцээнүүдийг Олимпын зай буюу 70*2-т нийт 72 сум харвуулдаг байна. 

Олон улсын хэмжээний мастер цолыг 1300, Спортын мастер цолыг 1200, Спортын дэд мастер цолыг 1100 онож бататгана. 

Дашрамд, 2022 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн /Монголын Бүх ард түмний XV дугаар Их наадам/-ий эрэгтэй ганцаарчилсан харваанд Алдар спорт хорооны тамирчин, Спортын мастер Б.Буянтүшиг, эмэгтэй ганцаарчилсан харваанд Хангарди клубын тамирчин, ОУХМ Ж.Дагийжанчив нар алтан медаль хүртэж байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнтэй уулзлаа 13 цаг 7 мин Баянгол дүүрэгт 137 гараашийг буулгаж, 6.5 га талбайг тохижуулжээ 13 цаг 15 мин Замын-Үүдийн гаалийн байцаагч нарыг авлигын хэргээр шалгаж, гурван сэжигтнийг баривчилжээ 13 цаг 17 мин Хүүхдийг цахим дээрэлхлээс хамгаалах "Найз байя" аян эхэллээ 13 цаг 18 мин Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.Алтангэрэлийг томиллоо 13 цаг 18 мин Дэлхийн хамгийн том А23а мөсөн уул бүрэн задарчээ 13 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 15 цаг 43 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны төрийн дээд шагнал олгохоор шийдвэрлэжээ 15 цаг 45 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих талбайн үнсийг зөөж эхэллээ 15 цаг 46 мин "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно 15 цаг 48 мин Сурагчдын мэдлэгийн хоцрогдлыг арилгах "Чөлөөлье" цогц арга хэмжээг баталлаа 15 цаг 49 мин Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, хуулийн этгээдийн тамгыг цахимжуулна 15 цаг 55 мин Олон удаагийн хулгай, залилан хийсэн этгээдэд 12 жилийн хорих ял оноов 15 цаг 55 мин Засгийн газар шатахууны үнийн өсөлтөөс сэргийлэх арга хэмжээ авч байна 15 цаг 57 мин Ерөнхий сайд "Туулын хурдны зам" төслийг зогсоолоо 15 цаг 58 мин УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйсгэгдэх вэ? 17 цаг 7 мин Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянга давж, 18 хүн нас баржээ 18 цаг 10 мин Станбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр хар тамхи нэвтрүүлэхийг завдсан иргэнийг саатууллаа 18 цаг 12 мин Боловсролын салбарын ажилтнуудын нэмэгдлийг шинэчилсэн цалингаас тооцно 18 цаг 12 мин Энэ жил төв болон баруун бүсэд хур тунадас элбэг, зүүн бүсэд хэт халж, гандуу зун болох төлөв гарчээ 18 цаг 14 мин
iИх уншсан
Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан ха... Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулган...
Top