x

Зүүн азийн залуучуудын наадамд эх орноо төлөөлөн оролцох тамирчдад төрийн далбаа гардуулан өглөө

Наймдугаар сарын 16-23-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо Зүүн Азийн залуучуудын наадам болох гэж байна.

“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадамд бүс нутгийн улс орнуудын 1,500 гаруй залуу тамирчин 11 спортын төрөлд өрсөлдөх бөгөөд манай улс 181 тамирчин, 42 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй оролцохоор бэлтгэлээ базааж байна.

Тус наадамд эх орноо төлөөлөн оролцох тамирчдад хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа гардуулан өгөх ёслол өнөөдөр Олимпик хауст боллоо.

Монголын багийн тугчаар өсвөрийн УАШТ-ий мөнгө, хүрэл медальт волейболын тамирчин Ц.Ананд, өсвөрийн УАШТ-ий таван удаагийн аварга, Хүүхдийн спортын наадмын аварга сагсан бөмбөгийн тамирчин Н.Анужин нар сонгогдсон юм.

Монголын багийн хоёр тугч болон бадминтоны дасгалжуулагч Т.Ууганбаяр нар энэ үеэр тамирчид, дасгалжуулагчдыг төлөөлөн тангараг өргөв. 

МҮОХ-ноос спортын хувцас хэрэглэлийн 361 брэндтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсны хүрээнд наадамд оролцох баг, тамирчдаа иж бүрэн хувцас, өмсгөлөөр хангаад байгаа аж. 

Ёслолд МҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын Зохион байгуулах хорооны дэд дарга, нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө, “Улаанбаатар-2023 Зүүн Азийн залуучуудын наадмын Зохион байгуулах хороо” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Буяндэлгэр, БТСУХ-ны дарга О.Баттулга, хэлтсийн дарга Б.Нямсүрэн, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа болон наадамд оролцох тамирчид, дасгалжуулагчдын төлөөлөл оролцсон байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 10 цаг 48 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 10 цаг 56 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 11 цаг 7 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 12 цаг 17 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 12 цаг 31 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 13 цаг 3 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 13 цаг 13 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ...
Top