x

ХОТЫН АВАРГА: Спортын мастер Б.Буянтүшиг U21 ангиллын рекордийг шинэчлэлээ

Байт харваан спортын Улаанбаатар хотын аварга шалгаруулах XXII дахь тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах "Дайчин Чанар-Тэсвэрийн талбар 360" талбайд боллоо.

Тэмцээнд найман байгууллагын 100 гаруй тамирчид Рекурв болон Компаунд төрлөөр оролцож, зургаан багц медалийн төлөө цэц мэргэнээ сорьж, аваргуудаа тодруулав.

Хотын аварга шалгаруулах тэмцээнийг Олимпын зайд буюу 70 мерт 72 сум харвах стандартаар зохион байгуулсан байна.

Тэмцээний хаалтын өдөр Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Золжаргал, Удирдах зөвлөлийн гишүүн Т.Номинчулуун нар тамирчдад амжилт хүсэн, шагнал гардууллаа.

Тэмцээний дүнг танилцуулж байна.

Байт харвааны рекурв төрлийн эрэгтэй ганцаарчилсан харваанд

  • Спортын мастер Ц.Цэнгүүн алтан медаль /Хангарди Спорт Клуб/
  • Спортын мастер Д.Дашнамжил мөнгөн медаль /Хангарди Спорт Клуб/
  • ОУХМ Ж.Гантөгс хүрэл медаль /Хангарди Спорт Клуб/

Байт харвааны рекурв төрлийн эмэгтэй ганцаарчилсан харваанд

  • ОУХМ Б.Урантунгалаг алтан медаль /Алдар Спорт Хороо/
  • ОУХМ А.Энхтуяа мөнгөн медаль /Хангарди Спорт Клуб/
  • ОУХМ Ж.Дагийжанчив хүрэл медаль /Хангарди Спорт Клуб/

Байт харвааны Компаунд төрлийн эрэгтэй хувийн харваанд

  • Спортын мастер Л.Мөнхбаатар алтан медаль /Aлдар Спорт Хороо/
  • Спортын мастер П.Жамьянгомбо мөнгөн медаль /Зэвт Хасар клуб/
  • ОУХМ Г.Ган-Эрдэнэ хүрэл медаль /Зэвт Хасар клуб/

Байт харвааны Компаунд төрлийн эмэгтэй хувийн харваанд

  • Спортын мастер Б.Батдулам алтан медаль /Зэвт Хасар клуб/
  • Дэд мастер О.Биндэръяа мөнгөн медаль /Зэвт Хасар клуб/
  • Дэд мастер Б.Мөнгөнчимэг хүрэл медаль /Aлдар Спорт Хороо/

Байт харвааны рекурв төрлийн холимог багийн харваанд

  • Алтан медаль /Хангарди Спорт Клуб/
  • Мөнгөн медаль /Дархан-Уул клуб/
  • Хүрэл медаль /Хангарди Спорт Клуб/ тус тус хүртсэн бол байгууллагын дүнгээр “Алдар” спорт хороо аваргаллаа.

Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнийг Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын байт харвааны холбоо хамтран зохион байгуулжээ. Мөн Төрийн банк дэмжигч байгууллагаар ажилласан ба тэмцээний талбайд банкны үйл ажиллагааг танилцуулсан юм.

Дашрамд, тус тэмцээнд Бүх ард түмний спортын XV их наадмын аварга, "Алдар" спорт хороо, Монголын Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Буянтүшиг 655 онож спортын мастер цолны болзол хангасан байна. Түүний энэхүү амжилт нь U21 ангиллын рекорд оноог шинэчилсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 10 цаг 48 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 10 цаг 55 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 11 цаг 6 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 12 цаг 16 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 12 цаг 30 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 13 цаг 2 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 13 цаг 12 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ...
Top