x

Х.Нямбаатар: Интерполоор 47 хүн эрэн сурвалжилж байгаагаас 25-ынх нь байршлыг тогтоосон

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Шувуу" ажиллагааны талаар мэдээлэл өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “Засгийн газраас 2023 оныг авлигатай тэмцэх жил болгон зарлаж, "5Ш" төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. "Шувуу" ажиллагаагаар хэрэгт шалгагдах ёстой этгээдүүдийг эх оронд нь авч ирж, гэм буруугүйн асуудлыг тогтоох зорилготой. Бид анх авлига албан тушаалын гэмт хэрэг болон бусад төрлийн гэмт хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан 92 хүнийг танилцуулж байсан. Энэ тоо 127 болж өссөн. "Шувуу” ажиллагааны хүрээнд Интерполын улаан булант зар мэдээгээр 22, хөх булант зар мэдээгээр 70 хүнийг эрэн сурвалжилж байна. Мөн дөрвөн хүний хэргийг шүүхэд шилжүүлсэн" гэсэн мэдээллийг эхэнд өгөв.

Түүнчлэн энэ сарын 5-ны байдлаар Интерполын улаан булант зар мэдээгээр гурав, хөх булант зар мэдээгээр 42 хүнийг олж тогтоогоод байгаа аж. Мөрдөн шалгах байгууллагаас олж, тогтоон авч ирсэн таван хүн байгаа бол сайн дураараа хэргээ шийдвэрлүүлэхээр 12 хүн ирсэн гэдгийг салбарын сайд онцлов.

Интерполын улаан булант зар мэдээгээр эрэн сурвалжилж байгаа 47 хүнээс байгаа газар нь тогтоогдсон 25 хүн байгаа юм байна. Тодруулбал, Казахстанд гурав, Туркт дөрөв, БНСУ-д зургаа, АНУ-д нэг, Австралид нэг, Францад нэг, Испанид нэг, Беларусьт нэг, Хонгконгт хоёр, Японд нэг, Швейцарь, Швед, Малайз, Киргиз улсад тус бүр нэг хүн байгаа гэнэ. Энэ талаар Х.Нямбаатар сайд “Эдгээр 25 хүний гадаад паспортыг бүхэл нь хүчингүй болгох бүртгэлийг хийж, холбогдох байгууллагад шилжүүлсэн.

Мөн эдгээрийн 12 хүнийг шилжүүлэн авч ирэх, хаяг тогтоогдсон 13 этгээдийг санамж бичгийн хүрээнд тус улсын хууль сахиулагчидтай хамтран ажиллана. Цаашид 22 этгээдийг эрэн сурвалжилж байна. Сонирхуулахад, Монгол Улс Зорчигчийн мэдээллийн төвийг байгуулсан. Энэ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс "Go travil" гэдэг программ хангамж байгаа. Энийг гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн мэдээллийг хайдаг программ хангамжийг өөр дээрээ авч, хянана гэсэн үг. Сүүлд Наранхүү гэж нүүрсний гэх хэрэгт холбогдон шалгагдах ёстой хүн Хятад руу гарч БНСУ-д очсон байсныг авч ирэхээр ажиллаж байна” гэлээ. “Шувуу” ажиллагааны хүрээнд төрийн өндөр албан тушаалтнуудыг хэрхэн авчрах асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа юм. Энэ тухай салбарын сайд мэдээлэлдээ онцлохдоо “Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг АНУ-аас авч ирэхээр ажиллаж байна. АНУ-д ажиллагаа явуулах боломжгүй. Хаана амьдарч байна гэдэг мэдээллийг иргэд ирүүлсэн.Засгийн газраас тодорхой хэмжээний зардлуудыг баталж, шүүхийн шатанд шилжээгүй учраас зардал мөнгийг нэхэмжлэх ажил эхлээгүй байна. Монголд гэмт хэрэг үйлдчихээд гадаадад очоод бас иргэдийг айлган сүрдүүлдэг гэмт хэрэг бүртгэгдэж байна. Харин Н.Удаанжаргал Малайз улсад байгаа нь батлагдсан. Бид бичгээр хүсэлтээ явуулсан. Гэм буруугүйн асуудлыг бид шийдэхгүй. Тиймээс өөрсдөө хүндрэл учруулахгүй байх хэрэгтэй. "Шувуу" ажиллагааг Монголд анх удаа хийж байгаа. Нэг удаа Францаас Д.Энхбатыг, АНУ-аас иргэн Батсүхийг авч ирсэн тохиолдол байдаг” гэлээ.

Түүнчлэн иргэн Г.Ган-Очир Францад хоригдож буй бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатартай холбоотой байр суурийг илэрхийлээд байгаа юм. Энэ талаар Х.Нямбаатар “Би Франц улсад нөлөөлөх боломжгүй. Тухайн улсын иргэд нь хүртэл нөлөөлөх боломжгүй. Иргэн Г.Ган-Очирын талаар хэлэх үг олдохгүй байна, гэр бүлээ санаатай алах шахам гэмт хэрэг үйлдсэн. Хүн амьдарч байгаа айлыг гаднаас нь шатаах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан хүн. Энэ хүн ирж, шалгагдах ёстой. Өөр олон үйлдэл бий. Гадаад харилцааны яамны шугамаар мэдээлэл авахад Европын холбоо руу нэвтрэхдээ хил зөрчиж орсон. Мөн тэнд байсан монголчуудын шинэ жилийн баяраар гэр бүлийн хүнийг зодсон учраас хуулийн хариуцлага хүлээлгэсэн гэсэн. Би манайд шилжүүлж өгөх хүсэлтийг бичгээр өгсөн. Бид өөр улс орны дотоод хэрэгт оролцох эрх зүйн зохицуулалт байхгүй. Энэ хүн худлаа ярьж байна” гэсэн юм.

Комедиан Б.Идэр-Одыг Интерполоор эрэн сурвалжилж байгаа талаар мэдээлэл түгээд байгаа бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас энэ мэдээллийн талаар тодруулахад “Койны асуудлыг яагаад ялгамжтай шалгаж байна вэ гэхээр анхдагч зах зээл эсвэл хоёрдагч зах зээл дээр койныг гаргасан юм уу, анхдагч зах зээлээс мөнгөө татаж аваад өөрсдөө хэрэглэхээ хэрэглэж, дотроо хувааж авсан уу гэдгээр шалгаж буй. Хоёрдагч зах зээл дээр гаргаж, эргэлтэд оруулж байгаа зүйл нь санхүүгийн эрсдэл байна уу, үгүй юу гэдгийг шалгаж байгаа. Монголд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх тухай хууль гэж баталсан. Хуульд заасан шаардлагын дагуу Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн бол хууль бус гэж үзэхгүй байх” гэлээ. 

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 16 цаг 21 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 16 цаг 28 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top