x

БНСУ-д баривчлагдсан Л.Мөнхбат “Юу ч санахгүй байна” гэснээс өөр тайлбар өгөөгүй байна

БНСУ-ын Чэжү аралд болсон Монголын соёлыг сурталчлах үйл ажиллагаанд оролцож явсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын орлогч дарга Л.Мөнхбат хүчингийн хэргээр баривчлагдан шуугиан тариад байна.

Уг хэрэг энэ сарын 3-4-нд шилжих шөнө болсон бөгөөд Л.Мөнхбат нь өөрт нь орчуулга хийж байсан монгол эмэгтэйг хүчирхийлсэн байж болзошгүй гэж БНСУ-ын цагдаагийн байгууллага буруутгаж байгаа аж.

Хохирогч эмэгтэй 24 настай бөгөөд уг арга хэмжээнд Монголын талд орчуулагчаар ажиллаж байжээ. Тухайн өдөр Монголын урлаг соёлын уран бүтээлчид багахан хэмжээний концерт тогложээ. Концертын дараа хоёр талын хүлээн авалт болжээ. Ингээд тэд буудалдаа ирж, Л.Мөнхбат Монголын талын уран бүтээлчидтэй дахин сууж согтууруулах ундаа уужээ. Тэдний энэ албан бус уулзалт хоёр, гурван цаг үргэлжилжээ. Тэнд хохирогч бүсгүй ч байсан гэнэ. 04:00 цагийн үед уран бүтээлчид өрөө өрөөндөө орцгоож, Л.Мөнхбат орчуулагч бүсгүйг өрөөндөө авч үлдсэн бололтой. Удалгүй бүсгүй буудлын өрөөнөөс гүйн гарч ирж, тусламж эрэн орилжээ. Ингэснээр буудлын ажилчид цагдаад дуудлага өгсөн байна. 05:00 цагийн үед цагдаа нар ирж, буудлын өрөөнд үзлэг нэгжлэг хийн, хохирогч бүсгүйгээс зарим зүйлийг тодруулсны дараа Л.Мөнхбатаас ч тодруулга тайлбар авчээ. Тэрбээр үйлдлээ хүлээн зөвшөөрснөөр тус улсын цагдаа нар баривчлах тогтоол танилцуулсан гэнэ. Тэр үед мэдүүлгээсээ буцаж, "Юу ч санахгүй байна", "Би буруугүй" гэсэн утгатай тайлбар өгч эхэлсэн байна.

Цагдаа нар Л.Мөнхбатыг хохирогчийг эсэргүүцэх чадваргүй үед нь бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэж, хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Л.Мөнхбат нь 2017 оноос Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогч, ИХТ-өөр ажиллаж эхэлжээ. Тэрбээр энэ удаагийн арга хэмжээнд оролцоод зогсохгүй, "Чэжү хотын хүндэт иргэн" хэмээх шагналыг гардах ёстой байжээ. Цагдаагийн байгууллагаас хохирогч бүсгүйгээс гадна концертод оролцсон уран бүтээлчдээс өнөөдөр тайлбар мэдүүлэг авчээ. Тэдний ярьж буйгаар болсон үйл явдлын талаар мэдээлэлгүй, бүгд өрөө өрөөндөө орсон байсан гэх агуулгатай зүйл ярьж байгаа аж.

Уг хэргийн талаар БНСУ-ын сошиал сүлжээнд "Энд ажиллаж амьдарч байгаа олон монголчуудаа яагаад боддоггүй юм", "Ийм хүнд хүндэт иргэний шагнал өгөх гэж байснаасаа ич", "Бидний татварын мөнгөөр Монголын донтнуудыг Солонгост урьж баймааргүй байна" гэх мэтээр олон мянган сэтгэгдэл хөвөрч, эсэргүүцэл илэрхийлсээр байгаа ажээ.

Тус улсын хуулиар хэрэгт холбогдсон хүмүүс гаднын улсын иргэд байсан ч хуулийн хатуу хариуцлага хүлээнэ гэж хуульчид онцолж байгаа юм. Тодруулбал, “Хэдийгээр холбогдогч хоёр этгээд Монгол Улсын иргэн байсан ч тухайн хэрэг БНСУ-д үйлдэгдсэн учир тухайн улсын хуулиар шийдвэрлэнэ. Хэрэв яллагдсан тохиолдолд тухайн улсын шоронд ялаа эдлэх ёстой. Гэхдээ хоёр улс хоорондоо гэмт хэрэгтэн харилцан солилцох гэрээтэй бол өөрийн улсад ял эдлэх боломжтой юм. Гэвч оногдсон ялын заалт өөрчлөгдөх ёсгүй. Зарим улсад ялын хэмжээг бууруулаад байдаг” хэмээн хуульчид ярьж байна.

БНСУ-ын Эрүүгийн хуулийн 297 дугаар зүйл буюу хүчиндэх зүйл ангид хүчирхийлэл, айлгаж сүрдүүлсний улмаас эмэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орсон этгээдийг гурваас доошгүй жил хорих ялаар шийтгэнэ. 298 дугаар зүйлд хүчирхийлэл, айлган сүрдүүлэх замаар бусдын эсрэг зүй бус үйлдэл хийсэн хүнийг арван жилээс илүүгүй хугацаагаар хорих, арван таван саяас дээшгүй мөнгөн дүнгээр торгох ял шийтгэнэ. 299 дүгээр зүйл эмэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орсон эсвэл бусдыг ухаан алдсан буюу эсэргүүцэх чадваргүй байдлыг далимдуулсан бол өмнөх хоёр зүйлд заасны дагуу шийтгэнэ гэж заажээ.

Тэгвэл уг хэргийн талаар Л.Мөнхбатын ар гэрийнхэн мэдээлэл өгөхөөс татгалзаж байна. Харин Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга Н.Лхагвадорж "Одоогоор хүчирхийлэхийг завдсан гэх л мэдээлэл байна.

Чэжүд соёл урлагийн салбарынхны арга хэмжээ болсон юм билээ. Үүнд орлогч маань ахалж ажилласан. Ер нь хамтын ажиллагааны хүрээнд л явсан гэсэн үг. Бид ч бас ийм асуудал үүссэнд гайхаад л сууж байна. Удахгүй асуудал тодорхой болох байх. Зарим хэвлэлээр биднийг хамаатуулан бичиж байна. Би өнгөрсөн дөрөвдүгээр сард Чэжүд боловсролын салбарынхантай ажиллаад ирсэн. Дахиж яваагүй" гэлээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 19 цаг 19 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 19 цаг 26 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн
Top