x

Улсын хоёрдугаар төв эмнэлэг иргэдэд нэг цэгээс үйлчилгээ үзүүлж байна

Улсын хоёрдугаар төв эмнэлэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор үйлчлүүлэгч иргэдийг мэдээ мэдээллээр хангах, лавлагаа тусламж үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээ” үзүүлэх цахим бүртгэлийн хэсгийг шинээр тохижуулан ажиллуулж эхэллээ.

“Нэг цэгийн үйлчилгээ”-нээс эмнэлэгт хэвтэх бичиг, 13 А, Б маягт, эмчийн хуудсыг нэг дороос авахаас гадна эмнэлэгт хэвтэх гэж буй бол өвчний түүхээ нээлгэх зэрэг үйлчилгээг төвөг чирэгдэлгүйгээр нэг дороос авах боломжтой болж буй юм.

Шинэ үйлчилгээний талаар УХТЭ-ийн ерөнхий захирал Б.Эрдэнэбулган “Бид эмнэлгээр үйлчлүүлэгч, хэвтэн эмчлүүлэгч нарт ээлтэй, тав тухтай орчин бүрдүүлэх, эмчлүүлэгчтэй холбоотой тусламж үйлчилгээг төвлөрүүлэх зорилтынхоо хүрээнд Эмнэлзүйн зохицуулалтын албаны “Нэг цэгийн үйлчилгээ” хэсгийг тохижуулан үйлчлүүлэгчдээ хүлээн авч байна.

Гадны томоохон эмнэлгүүдийн жишгээр эрүүл мэндийн даатгал, төлбөрийн мэдээлэл болон хэвтэн эмчлүүлэгч нарт амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлэх, өвчний түүх нээх, лавлагаа авах үйлчилгээг нэгтгэж нэг дор авах боломжийг бүрдүүлсэн бөгөөд цаашид хэвтэн эмчлүүлэх хүмүүст орны хуваарилалтыг хийх зэрэг бусад үйлчилгээг нэгтгэх юм.

Манай эмнэлэг БНСУ-ын KOFIH төслийн хүрээнд хамтран ажилладаг “Канбуг Самсунг” эмнэлэгт үйлчлүүлэгчдэд ээлтэй, тав тухтай байдлыг хангасан орчныг хэрхэн бүрдүүлсэнтэй танилцаж, туршлага судалснаа ийнхүү өөрийн эмнэлэгтээ нэвтрүүлж байна” гэв.

Энэ ажлыг хариуцан хийсэн Эмнэлзүйн зохицуулалтын албаны дарга Сумьяа “Өнөөдөр шинээр нээгдэж байгаа “Нэг цэгийн үйлчилгээ” нь манай албаны үйлчлүүлэгчдийг дэмжих хэсэг юм. Бусад эмнэлгийн хувьд өвчний түүх нээх, төлбөр төлөх, Эрүүл мэндийн даатгал болон нийгмийн асуудалтай холбоотой үйлчилгээ авах хэсгүүд тус тусдаа байдаг бол манайх дээрх бүх үйлчилгээг нэг дор буюу нэг цэгээс үзүүлэх боломжийг бүрдүүлснээр онцлогтой” гэсэн юм.

УХТЭ-ийн Эмнэлзүйн зохицуулалтын алба нь эрүүл мэндийн даатгал, статистик, мэдээ мэдээллийн гэсэн гурван хэсгээс бүрдэх үйлчилгээг үзүүлдэг бөгөөд “Нэг цэгийн үйлчилгээ”-нээс иргэд өвчний түүх нээлгэхээс гадна 13 А,Б маягт, эмнэлгийн хуудас авах, төлбөр төлөх боломжтйогоос гадна эмнэлгийн ямар үйлчилгээг хаанаас авах талаар лавлагаа мэдээллийг өгнө.

Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчид өгдөг тусгай хувцсыг ч энэ хэсгээс олгох юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан буюу үзүүлэх эмч, хэвтэх тасагт нь хүргэж хүлээлгэн өгөх зэрэг тусгайлсан үйлчилгээг ч Эмнэлзүйн зохицуулалтын албаныхан үзүүлдэг юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан шилдэг 25 хүүхдийг шагнав 5 цаг 54 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургуульд ажиллалаа 5 цаг 56 мин АТГ 13 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ 5 цаг 56 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд "Ханбогд кашимер" ХХК-д ажиллалаа 5 цаг 58 мин Хуурайшилт ихтэй байгаа тул ой, хээрийн түймрээс сэрэмжлүүллээ 8 цаг 29 мин Монгол Улсад анх удаа метан хийн нөөцийг бүртгэн авлаа 8 цаг 30 мин Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан НҮБ-ын төлөөлөгчтэй уулзаж, хар тамхитай тэмцэх талаар санал солилцлоо 8 цаг 31 мин Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5) төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна 8 цаг 33 мин Баянхонгорт зөрчил гаргасан уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоолоо 8 цаг 33 мин "Дэлхийн адууны өдөр"-ийн бэлтгэл ажилтай танилцлаа 8 цаг 36 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 24 нэмэгджээ 10 цаг 45 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 10 цаг 46 мин Олон улсын шалгалтын оноог элсэлтийн шалгалттай дүйцүүлэх хүсэлт авах хугацаа маргааш дуусна 10 цаг 49 мин Төв аймагт мотоцикл онхолдож, 14 настай хүүхэд гэмтжээ 10 цаг 50 мин Шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд эхэллээ 12 цаг 58 мин Баянгол дүүрэгт гарааш буулгасан талбайг тохижуулж байна 12 цаг 59 мин МҮАН-ын 20 жилийн ойд зориулсан барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12 цаг 59 мин Нийгмийн даатгалын сангийн 79.5 тэрбум төгрөгийн өрийг барагдуулжээ 13 цаг 1 мин Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад оруулна 13 цаг 2 мин УОК-оос болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна 13 цаг 3 мин
iИх уншсан
Парламент нь парламент байхаа, Цэц нь цэцлэхээ болив Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... НАСА Саран дээр бааз байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван мед... Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруул... Р.Гончигдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ УИХ сан... “Куад” эвслийн орнууд эрчим хүч, ашигт малтмалын нийлүүлэлтэ... Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байг... Бусдад 87,7 мянган ам.долларыг хууль бусаар шилжүүлсэн албан... А.Дашням: Могойн нүдэн камер ашиглаж үзэхэд амьсгалын шум бо... Ч.Өнөрбаяр: Монгол Улс авлигын индексээр ухарсан хариуцлагыг... Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэ... Зургаадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв Н.Учралын мини улс төр, Хаан төрүүлэх 6+6, Б.Пүрэвдагва Б.Ча... УДШ-ийн Ерөнхий шүүгчийг нэг удаа томилох заалтыг хүчингүй б... УИХ-ын дарга С.Бямбацогт бизнес эрхлэгчидтэй уулзаж, эдийн з... С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байна гэдэг нь дэлхийд бай...
Top