x

DEBUT ARCHERY: Байт харваа сонирхогч болон анхлан сурагчдын тэмцээн маргааш эхэлнэ

Байт харваан спортоор анхлан хичээллэж байгаа тамирчдын дунд зохион байгуулагддаг "Debut Archery Cup" тэмцээн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах "Дайчин Чанар-Тэсвэрийн талбар 360" талбайд зургадугаар сарын 3-4-ний хооронд болно. 

Тус тэмцээн спортын цолгүй, анхлах хичээллэгч нарт зориулагдсанаараа онцлог ба орон нутгийн тамирчид өөрсдийн байгаа бүсээс оролцох боломжтой юм.

Байт харваан "Debut Archery" нэгдлээс Монголын Байт харваан холбоотой хамтран тус спортоор анхлан /2019 оноос хойш/ хичээллэж буй тамирчин, сонирхогчдыг сэдэлжүүлэх, тэмцээний туршлага суулгах, тогтмол амжилттай байх боломж олгох зорилгоор цолгүй тамирчдын дунд "Debut Archery Cup" тэмцээний хоёрдугаар цувралыг гадаа талбайд зохион байгуулах юм.

"Debut Archery Cup" анхдугаар тэмцээний үеэр зохион байгуулагчид "Тус тэмцээн нь байт харвааг сонирхон хичээллэж буй тамирчдад урам зориг өгөх, цаашдын амжилт гаргах суурь нь болоосой гэж найдаж байгаа" гэдгээ дурьдаж байсан бол багш, дасгалжуулагч нар "Шинээр хичээллэж байгаа болон бага залуу тамирчдын дунд “босго оноо” тодорхойлсон ийм төрлийн тэмцээн зохион байгуулж байгаад талархал илэрхийлж, дэлхийд өрсөлдөх мэргэжлийн тамирчдыг бага наснаас нь бэлдэхэд өндөр ач холбогдолтой" гэдгийг онцолж байсан юм. 

Энэхүү тэмцээн нь Байт харваан спортыг сонирхогч хэн бүхэнд нээлттэй бөгөөд хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 10 цаг 50 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 10 цаг 58 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 11 цаг 9 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 12 цаг 19 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 12 цаг 33 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 13 цаг 5 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 13 цаг 15 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ...
Top