x

Сонгодог урлагийн ханхүү Б.Анарын үдэш

Жинлүүрийн нэг талд урлагийнхан жагсаж нөгөө талд сонгодог урлагийнхан дэлхийн сонгодог хөгжмүүдийг эгшиглүүлснээрээ “VIENNA classical music concert” өвөрмөц байлаа. Амаргүй долоо хоногийн амттай төгсгөл, амттай үдэш. Бороо шивэрсэн, өдөр нь цасаар шуурсан өвөрмөц бямба гариг. Улсын Филармонид Австрийн хөгжмийн зохиолчдын дэлхийд шагшигдсан тансаг хөгжмүүд эгшиглэлээ. Үүднээс авахуулаад дарсны хундага эгнэж “Silk Road”-ийн ихэмсэг тавилт бүхий босоо хүлээн авалтын ширээ угтлаа. Үзэгчид голдуу хар өнгөөр хувцасласан байна. Ер нь хар бол сонгодог өнгө.

Сурталчилгааны зар дээр удирдаач Б.Анарын зураг байхгүй, зөвхөн нэр нь байхад л филармонийн даруухан пэйж хандалтаар хахсан харагдсан. Өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд “The Man of Legends” тоглолтоо тавьсан түүний талаарх шуугиан намжаагүй байна гэсэн үг. Магадгүй, түүнээс болж Палас дүүрэх ч юм билүү.

Тэр ойрын 10 жил төрөөгүй сонирхолтой фигур чадварлаг удирдаач.

Орос, Монголгүй хөгжмийн боловсрол эзэмшиж 27 насандаа удирдаач болсон залуу, ОХУ-ын Екатеринбургийн хөгжмийн дунд сургууль, Украины Киевийн Хүүхдийн урлагийн академи, СУИС, сүүлд ОХУ-ын Н.А.Римский-Корсаковын нэрэмжит консерваторид тус тус суралцсан. Энэ үдэш өөрөө хөтлөгч хийж байх юм. Тоглох хөгжмүүдээ тайлбарлан удирдаач нь өөрөө ярихаар үзэгчдэд их ойр бууж байлаа.

Хамгийн сонирхолтой нь “30 минутын турш алга ташилгүй сонсоорой. Би амьсгаагаа удаан авбал 30, арай хурдан авбал 27,28 минутанд тоглож дуусна” гэдэг байгаа. Юу вэ, алга таш л гэдгээс битгий ташаарай гэж хэлдэг урлагийн хүн анх удаа л харж байна. Бид ч амьсгаа дарсан. Би угаасаа 20 хачиртай хоолны газар гэвэл хачрыг нь тоолох дуртай хэ хэ. Нягталж шалгах хоббитой эсвэл сониуч ч гэх юм уу, угаас сэтгүүлчийн зан тэр. Яг л хэлсэн минутаараа тоглосон. Тэгээд Б.Анар биднийг алгаа таш гэвэл ташиж, бос гэвэл босож түүнийг инээхээр дагаж инээмсэглэж байлаа.

Б.Анарын үзэгчид бас яг өөртэй нь төстэй юм. Түүнийг танихгүй хүн бол балетчин гэж харахаар имижтэй донжтой залуу юм. Зогсолт цэх. Үзэгчид бас цэх сууж байна, утсаа ухахгүй байна, энд тэнд элбэг тохиолддог гялгар уут урж тасдах шажигнуулах бүдүүлэг чимээ алга. Уран бүтээлч ямар байна, үзэгчид тийм л байна. Бод бод, эрхэм Янжинлхамын хүүхдүүд урлагийнхан минь.

Тоглолтын төгсгөлд тайзны од тэнгэрийн амьтан газарт бууж ирлээ. Зураг авахуулъя гэсэн бүх хүмүүстэй зургаа авахуулж байна. Эелдэг юмаа. Түүний энэ жилийн төлөвлөгөөт тоглолтууд үүгээр өндөрлөж байгаа гэхээр харамсалтай санагдлаа. Хүлээх нь байна, бид. Арай удаан, арай олон гоё хөгжим тоглоосой. Юм ховор тусмаа чамин, амттай. Сонгодог урлаг яг л ийм хэмжээнд байх ёстой байх л даа. Баярлалаа Б.Анар аа, браво Б.Анар аа!

Б.Ундрал

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 6 цаг 56 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 7 цаг 2 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 7 цаг 11 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 7 цаг 53 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 10 цаг 24 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 10 цаг 45 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 11 цаг 6 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 11 цаг 13 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 11 цаг 23 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 11 цаг 31 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 11 цаг 36 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 11 цаг 38 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дах...
Top