Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо, Биеийн тамир, спортын улсын хорооны санаачилгаар Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэй ОХУ-ын шилдэг уран гулгагчдын шоу үзүүлбэр ирэх амралтын өдрүүдэд "Мөсөн өргөө"-нд болно.
Уг үйл ажиллагаанд оролцох ОХУ-ын уран гулгалтын холбооны ажилчид өчигдөр манай улсад ирсэн юм. Зохион байгуулагч талууд өнөөдөр шоу зохион байгуулах "Мөсөн өргөө"-ний үйл ажиллагаатай танилцжээ.
Харин манай спорт сонирхогчдын хүсэн хүлээж буй гайхамшигт үзүүлбэрийг үзүүлэх олимп, дэлхийн аварга уран гулгагчид маргааш Монголд ирнэ.
Зохион байгуулагчид ирэх баасан гаригт хэвлэлийн бага хурал хийх бөгөөд амралтын өдрүүдэд "Мөсөн өргөө" үзэгчдийн хөлд дарагдаж өнжих нь. Яагаад гэхээр, хоёр өдөр дараалан зохиогдох мөсөн талбайн гайхалтай шоу, үзүүлэх тоглолтын тасалбар хэдийнэ дууссан билээ.