x

"Debut Archery Cup 2023" анхдугаар тэмцээн "G" спорт зааланд болно

Байт харваан спортоор анхлан хичээллэж буй тамирчдын дунд зохион байгуулагдаж буй "Debut Archery Cup 2023" анхдугаар тэмцээн өнөөдөр эхэлнэ.

Байт харваан Заалны Улсын аварга шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээн өнгөрсөн гуравдугаар сарын 22-26-ны өдрүүдэд Эрдэнэт хотноо олон улсын түвшинд амжилттай зохион байгуулагдсан билээ. Тус тэмцээнд 300 гаруй тамирчид оролцож, цэц мэргэнээ сорьсон нь түүхэнд бичигдэх олон оролцогчтой харвааны тэмцээн байв. 

Энэ удаагийн заалны улсын аварга шалгаруулах тэмцээнд дэд мастер цолны болзол хангасан 11 тамирчин шинээр төрсөн ба энэ нь тамирчдын чансаа өдрөөс өдөрт нэмэгдэж, өрсөлдөх чадвар сайжирч байгааг харуулж буй. 

Тэгвэл Байт харваан Debut Archery нэгдлээс Монголын Байт харваан холбоотой хамтран тус спортоор анхлан /2019 оноос хойш/ хичээллэж буй тамирчин, сонирхогчдыг сэдэлжүүлэх, тэмцээний туршлага суулгах, тогтмол амжилттай байх боломж олгох зорилгоор цолгүй тамирчдын дунд "Debut Archery Cup 2023" анхдугаар тэмцээнийг зохион байгуулж байна. 

Тэмцээн хоёр өдөр үргэлжлэх ба орон нутгийн тамирчид өөрсдийн байгаа бүсээс оролцох боломжтойгоороо онцлог аж. 

Тус тэмцээн олон улсын дүрмийн дагуу зохион байгуулагдах бөгөөд өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид ангиллаар, "Рекувр" болон "Компаунд" төрлүүдээр явагдана.

Зохион байгуулагчдын зүгээс "Debut Archery Cup 2023 тэмцээн нь байт харвааг сонирхон хичээллэж буй тамирчдад урам зориг өгөх, цаашдын амжилт гаргах суурь нь болоосой гэж найдаж байгаа. Мөн энэ тэмцээний зохион байгуулалтын философи нь байт харваагаар хичээллэгч тамирчин та өөрийгөө ялан дийлж, хүссэн амжилтаа гаргана гэдэгт итгэж байгаад оршино. Шудрага өрсөлдөөрэй. Амжилт хүсье" хэмээн бичжээ.

"Debut Archery Cup 2023" анхдугаар тэмцээн дөрөвдүгээр сарын 15, 16-нд Баянзүрх дүүрэгт байрлах "G" спорт зааланд болно. 

Энэхүү тэмцээн нь Байт харваан спортыг сонирхогч хэн бүхэнд нээлттэй ба сонирхогч та бүхнийг урьж байна. 


Дашрамд, тамирчдын урьдчилсан харвааны оноо тогтмол нэмэгдэж, чадвар дээшилж буйтай уялдуулан Байт харваан холбоо цол зэрэг хангах оноог 2019 онд нэмэгдүүлсэн байдаг. Тухайлбал, дэд мастерын болзол биелүүлэх оноо 520 байсныг 540, спортын мастер 540 байсныг 560 болгож өөрчилсөн юм. Тамирчид заалны тэмцээнд нийт 60 сум харвах ба нийлбэр дээд оноо 600 байдаг. Тус спорт нь урьдчилсан харвааны нийлбэр оноогоор цол, зэргийн болзол хангадаг тул тамирчин бусадтай өрсөлдөх бус өөртэйгөө илүү ажилладаг гэхэд болно. Цолны оноог нэмэгдүүлснээр тамирчдын чансаа өндөрсөж, олон улсад ч торохгүй харвах үүд нээгдэж буй. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 11 цаг 43 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 11 цаг 51 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 12 цаг 2 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 13 цаг 12 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 13 цаг 26 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 13 цаг 58 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 14 цаг 8 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top