x

"Debut Archery Cup 2023" анхдугаар тэмцээн "G" спорт зааланд болно

Байт харваан Заалны Улсын аварга шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээн өнгөрсөн гуравдугаар сарын 22-26-ны өдрүүдэд Эрдэнэт хотноо олон улсын түвшинд амжилттай зохион байгуулагдсан билээ. Тус тэмцээнд 300 гаруй тамирчид оролцож, цэц мэргэнээ сорьсон нь түүхэнд бичигдэх олон оролцогчтой харвааны тэмцээн байв. 

Энэ удаагийн заалны улсын аварга шалгаруулах тэмцээнд дэд мастер цолны болзол хангасан 11 тамирчин шинээр төрсөн ба энэ нь тамирчдын чансаа өдрөөс өдөрт нэмэгдэж, өрсөлдөх чадвар сайжирч байгааг харуулж буй. 

Тэгвэл Байт харваан Debut Archery нэгдлээс Монголын Байт харваан холбоотой хамтран тус спортоор анхлан /2019 оноос хойш/ хичээллэж буй тамирчин, сонирхогчдыг сэдэлжүүлэх, тэмцээний туршлага суулгах, тогтмол амжилттай байх боломж олгох зорилгоор цолгүй тамирчдын дунд "Debut Archery Cup 2023" анхдугаар тэмцээнийг зохион байгуулах гэж байна. 

Тэмцээн хоёр өдөр үргэлжлэх ба орон нутгийн тамирчид өөрсдийн байгаа бүсээс оролцох боломжтойгоороо онцлог аж. 

Тус тэмцээн олон улсын дүрмийн дагуу зохион байгуулагдах бөгөөд өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид ангиллаар, "Рекувр" болон "Компаунд" төрлүүдээр явагдана.

Зохион байгуулагчдын зүгээс "Debut Archery Cup 2023 тэмцээн нь байт харвааг сонирхон хичээллэж буй тамирчдад урам зориг өгөх, цаашдын амжилт гаргах суурь нь болоосой гэж найдаж байгаа. Мөн энэ тэмцээний зохион байгуулалтын философи нь байт харваагаар хичээллэгч тамирчин та өөрийгөө ялан дийлж, хүссэн амжилтаа гаргана гэдэгт итгэж байгаад оршино. Шудрага өрсөлдөөрэй. Амжилт хүсье" хэмээн бичжээ.

"Debut Archery Cup 2023" анхдугаар тэмцээн энэ амралтын өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 15, 16-нд Баянзүрх дүүрэгт байрлах "G" спорт зааланд болно. 

Энэхүү тэмцээн нь Байт харваан спортыг сонирхогч хэн бүхэнд нээлттэй ба сонирхон үзэхийг урьж байна. 


Дашрамд, тамирчдын урьдчилсан харвааны оноо тогтмол нэмэгдэж, чадвар дээшилж буйтай уялдуулан Байт харваан холбоо цол зэрэг хангах оноог 2019 онд нэмэгдүүлсэн байдаг. Тухайлбал, дэд мастерын болзол биелүүлэх оноо 520 байсныг 540, спортын мастер 540 байсныг 560 болгож өөрчилсөн юм. Тамирчид заалны тэмцээнд нийт 60 сум харвах ба нийлбэр дээд оноо 600 байдаг. Тус спорт нь урьдчилсан харвааны нийлбэр оноогоор цол, зэргийн болзол хангадаг тул тамирчин бусадтай өрсөлдөх бус өөртэйгөө илүү ажилладаг гэхэд болно. Цолны оноог нэмэгдүүлснээр тамирчдын чансаа өндөрсөж, олон улсад ч торохгүй харвах үүд нээгдэж буй. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 18 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 50 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 1 цаг 11 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 1 цаг 18 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 1 цаг 32 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 1 цаг 43 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 1 цаг 50 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 1 цаг 57 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 2 цаг 1 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 2 цаг 7 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 2 цаг 11 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 2 цаг 14 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 2 цаг 17 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2 цаг 20 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 2 цаг 24 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 2 цаг 27 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 20 цаг 14 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 20 цаг 19 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 20 цаг 23 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 20 цаг 30 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз...
Top