x

13А маягтыг цахимаар илгээх, хүлээн авах боломжтой боллоо

Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/813 дугаар тушаалын дагуу иргэд лавлагаа шатлалын эмнэлэгт үзүүлэхдээ анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас 13А маягт буюу үйлчлүүлэгчийн онош, лавлагаа шатлалд илгээх болсон шалтгааныг үндэслэлийн хамт бичсэн мэдээлэл бүхий илгээх бичгийг заавал авч очдог.

Эрүүл мэндийн яам, Цахим хөгжил, харилцаа, холбооны яамнаас өгсөн чиглэлийн дагуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар өөрийн цахим систем болох health.gov.mn-ыг түшиглэн 13А маягтыг анхан шатнаас лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллага хооронд цахимаар илгээх, хүлээн авах болон иргэд 13А маягт өөр дээр нь бичигдсэн эсэхээ төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Мongolia”-аас харах нөхцөл бололцоог бүрдүүллээ.

Улмаар эрүүл мэндийн байгууллагууд 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 13А маягтыг цахимаар илгээж эхлэх бөгөөд цахим системд өнөөдрийн байдлаар анхан шатны 530, лавлагаа шатлалын 334 нийт 864 эрүүл мэндийн байгууллагыг холбоод байна.

Эрүүл мэндийн сайдын А/813 дугаарт тушаалд заасны дагуу дараах тусламж, үйлчилгээг авах тохиолдолд үйлчлүүлэгч лавлагаа шатлалд шилжүүлэх маягт буюу 13А-гүй шууд очиж болно. Үүнд:

- Яаралтай тусламж

- Гэмтлийн тусламж, үйлчилгээ

- Мэс заслын тусламж, үйлчилгээ

- Нүдний өвчний тусламж, үйлчилгээ

- Чих, хамар хоолойн өвчний тусламж, үйлчилгээ

- Халдварт өвчний тусламж, үйлчилгээ

- Шүдний тусламж, үйлчилгээ

- Арьс, харшлын өвчний тусламж, үйлчилгээ

- Сэтгэцийн өвчний тусламж, үйлчилгээ

- Хорт хавдрын хяналтын үзлэг, шинжилгээ

- Гемодиализын тусламж, үйлчилгээ

- Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ.

Харин дээр дурдсанаас бусад тусламж, үйлчилгээний хувьд өөрийн харьяа өрх, сумын эрүүл мэндийн төвөөс 13А маягтыг цаасан хэлбэрээр биш цахим хэлбэрээр авах юм. Тус цахим шилжилтийг амжилттай хэрэгжүүлэхэд дараах зүйлсийг анхаарна уу.

ИРГЭДИЙН ХУВЬД:

Та дээрх жагсаалтад зааснаас бусад тусламж, үйлчилгээг өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмчийн зүгээс лавлагаа шатлалын эмчээс тусламж, үйлчилгээ авах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд 13А маягтыг цахимаар үүсгүүлэх бөгөөд 13А маягт үүссэн эсэхийг өөрийн гар утас, компьютер зэрэг төхөөрөмжүүдийг ашиглан “E-Mongolia”-д нэвтэрч шалгахаас гадна, шууд татаж авах боломжтой. Ингэснээр та цаг алдах, хаяж гээх, үрэгдүүлэх зэрэг эрсдэлгүй болох юм.

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХУВЬД:

Цахим 13А маягтын хувьд 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс өрх, сумын эрүүл мэндийн төвөөс бичигдэж эхлэх тул тус өдрөөс өмнө цаасан хэлбэрээр бичигдсэн 13А маягтыг хуучин журмын дагуу авч үйлчилнэ. Харин цаасан маягттай учир дахин цахим 13А маягт авчрах, дахин цаг авахыг шаардах зэргээр иргэдийг чирэгдүүлэхгүй байхад анхаарна уу.
Нийт эмч нарын хувьд цахим 13А маягтыг ашиглахдаа буюу цахимаар илгээх, түүнийг хүлээн авч тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ дараах дарааллыг баримтална.

1. Өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмч өөрийн нэвтрэх эрхээр health.gov.mn нэвтэрнэ.

2. Өвчтөн шилжүүлэх хэсгийг сонгох

3. Бүртгэлийн мэдээлэл, илгээх хэсэг болон хийгдсэн оношилгоо, шинжилгээг бүрэн гүйцэт бөглөж илгээх товч дарна. Үүний дараагаар нийт лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад шууд мэдээлэл очно.

4. Лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын эмч нь өөрийн ашигладаг цахим системд ороод өвчтөн шилжүүлэх цэсэнд нэвтэрч иргэний регистрын дугаарыг оруулснаар хаанаас, ямар өвчний улмаас, ямар шалтгаанаар илгээсэн, хийгдсэн оношилгоо, шинжилгээний мэдээлэл, эмчийн дүгнэлт, зөвлөмж зэрэг мэдээлэлтэй танилцаж холбогдох тусламж, үйлчилгээг үзүүлнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан шилдэг 25 хүүхдийг шагнав 5 цаг 51 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургуульд ажиллалаа 5 цаг 53 мин АТГ 13 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ 5 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд "Ханбогд кашимер" ХХК-д ажиллалаа 5 цаг 55 мин Хуурайшилт ихтэй байгаа тул ой, хээрийн түймрээс сэрэмжлүүллээ 8 цаг 26 мин Монгол Улсад анх удаа метан хийн нөөцийг бүртгэн авлаа 8 цаг 27 мин Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан НҮБ-ын төлөөлөгчтэй уулзаж, хар тамхитай тэмцэх талаар санал солилцлоо 8 цаг 28 мин Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5) төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна 8 цаг 30 мин Баянхонгорт зөрчил гаргасан уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоолоо 8 цаг 30 мин "Дэлхийн адууны өдөр"-ийн бэлтгэл ажилтай танилцлаа 8 цаг 33 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 24 нэмэгджээ 10 цаг 42 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 10 цаг 43 мин Олон улсын шалгалтын оноог элсэлтийн шалгалттай дүйцүүлэх хүсэлт авах хугацаа маргааш дуусна 10 цаг 46 мин Төв аймагт мотоцикл онхолдож, 14 настай хүүхэд гэмтжээ 10 цаг 47 мин Шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд эхэллээ 12 цаг 55 мин Баянгол дүүрэгт гарааш буулгасан талбайг тохижуулж байна 12 цаг 56 мин МҮАН-ын 20 жилийн ойд зориулсан барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12 цаг 56 мин Нийгмийн даатгалын сангийн 79.5 тэрбум төгрөгийн өрийг барагдуулжээ 12 цаг 58 мин Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад оруулна 12 цаг 59 мин УОК-оос болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна 13 цаг 0 мин
iИх уншсан
Парламент нь парламент байхаа, Цэц нь цэцлэхээ болив Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... НАСА Саран дээр бааз байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван мед... Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруул... Р.Гончигдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ УИХ сан... “Куад” эвслийн орнууд эрчим хүч, ашигт малтмалын нийлүүлэлтэ... Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байг... Бусдад 87,7 мянган ам.долларыг хууль бусаар шилжүүлсэн албан... А.Дашням: Могойн нүдэн камер ашиглаж үзэхэд амьсгалын шум бо... Ч.Өнөрбаяр: Монгол Улс авлигын индексээр ухарсан хариуцлагыг... Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэ... Зургаадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв Н.Учралын мини улс төр, Хаан төрүүлэх 6+6, Б.Пүрэвдагва Б.Ча... УДШ-ийн Ерөнхий шүүгчийг нэг удаа томилох заалтыг хүчингүй б... УИХ-ын дарга С.Бямбацогт бизнес эрхлэгчидтэй уулзаж, эдийн з... С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байна гэдэг нь дэлхийд бай...
Top