x

Монгол эмч нарын чадвар дэлхийн түвшинд хүрснийг харуулсан олон улсын сургалт боллоо

Улсын нэгдүгээр төв эмнэлгээс “Титмийн физиологи, хэт авиан оношилгоо” олон улсын сургалтыг энэ сарын 4-5-нд зохион байгууллаа.

Сургалтанд УНТЭ, УХТЭ, УГТЭ, Цэргийн төв эмнэлэг болон орон нутгийн 30 гаруй эмч хамрагдсан бөгөөд энэ үеэр дэвшилтэт технологид суурилсан титэм судсан дотуурх оношилгоо, эмчилгээг долоон тохиолдолд хийсэн нь сургалтыг илүү өгөөжтэй, сонирхолтой болгосон юм.

Сургалтын талаар УНТЭ-ийн Зүрхний төвийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор, клиникийн профессор Х.Батмягмараас тодруулахад “УНТЭ-ийн Зүрхний төв, Зүрх, судсан дотуурх мэс заслын эмчилгээний нийгэмлэг хамтран “Титмийн физиологи-Хэт авиан оношилгоо” сэдэвт олон улсын семинарыг зохион байгуулж байна.

Сургалт нь ангиогийн лаборатороос шууд дамжуулж, оператор эмч нар танхимын сургалтанд оролцож байгаа эмч нартай шууд харилцаж байгаагаараа давуу талтай.

Титэм судасны физиолог буюу нарийслын үнэлгээнүүдийг орчин үеийн iFR, FFR гэсэн тоног төхөөрөмжүүдээр хийж, судасны нарийслын зэргийг үнэлэх, стент тавих хэмжээнд буюу судасны нарийслыг эмчлэх ёстой юу, үгүй юу гэдгийг оношлох, стент тавих хэсэг буюу судасны нарийсалтай хэсэгт тэлэгч суулгаад тэлэгч нь судасны хананд хэр бэхлэгдсэн байна гэдгийг оношлохоос гадна судасны нарийслын анатомын бүтцийг хэт авиан оношилгоогоор оношилж, эмчилж байгаагаараа давуу талтай байна.

Бид энэ технологийг 2022 оноос хойш нэвтрүүлж, өнөөдөр олон улсын сургалт зохион байгуулах хэмжээнд хүрчээ. Сургалтанд ОХУ-ын Москвагийн Анагаахын их сургуулийн эмч, эрдэмтэд оролцож, ажлын байран дээрх сургалтыг танхим болон цахим хэлбэрээр амжилттай зохион байгууллаа” хэмээлээ.

УНТЭ Монгол Улсад анх удаа 20 тохиолдолд судасны хэт авиан шинжилгээний хяналтан дор гол судасны баллон, шахуургын дэмжлэгтэйгээр оношилгоо, эмчилгээг хийсний үр дүнд гадагш явах урсгалыг бууруулж чадсан талаар тус эмнэлгийн Зүрхний төвийн дарга, анагаах ухааны магистр, клиникийн профессор Л.Анхбаяр ярихдаа “УНТЭ-ийн Зүрх судасны нэгж нь 49 жилийн түүхтэй бөгөөд 2020 онд “Зүрхний төв”-ийг байгуулсан. Ингэснээр зүрх судасны тусламж, үйлчилгээний төрөл нэмэгдэж, манай эмнэлгийн зүрх судасны тогтолцооны эмгэгийн үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төрөл нэмэгдсэн. Үүний нэг нь “Шигдээсийн нэгж” юм. Эрүүл мэндийн сайдын А/154 тоот тушаалын дагуу долоон аймаг, дөрвөн дүүргийн хүн амд энэ төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар манайх 2000 гаруй өвчтөнд титэм судсан дотуурх оношилгоо, эмчилгээг хийсэн. Өмнө нь энэ төрлийн тусламж, үйлчилгээг зөвхөн УГТЭ дээр л хийдэг байсан бол өнөөдөр энэ төрлийн тусламж, үйлчилгээг ард иргэдэд илүү хүртээмжтэй үзүүлж, төвлөрлийг сааруулж байна” гэсэн юм.

Тэрээр мөн “Хүн амын дунд халдварт бус өвчний тархалтын хувьд зүрх судасны өвчлөл нь эхний гуравт ордог. 2021 оны эрүүл мэдийн үзүүлэлтийн байдлаар эмнэлэгт хэвтэлт нь 10,000 хүн амд 963, нас баралтын тохиолдол нь 10,000 хүн амд 19 байна.

Насны хувьд хөдөлмөрийн насны буюу 35-55 насныхан, хүйсийн хувьд эрчүүд зүрх судасны өвчлөлд их өртдөг. Үүнд нөлөөлөх хүчин зүйлсэд хорт зуршил, хөдөлгөөний дутагдал, хооллолт, стресс, нийгэм, эдийн засгийн байдал. Иргэд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг оношилгоондоо сайн хамрагдаж байх, цусан дахь сахарын хэмжээ болон даралт, өөх тосны солилцоогоо тогтмол хянаж байх шаардлагатай” гэдгийг онцоллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан шилдэг 25 хүүхдийг шагнав 5 цаг 55 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургуульд ажиллалаа 5 цаг 57 мин АТГ 13 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ 5 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд "Ханбогд кашимер" ХХК-д ажиллалаа 5 цаг 59 мин Хуурайшилт ихтэй байгаа тул ой, хээрийн түймрээс сэрэмжлүүллээ 8 цаг 30 мин Монгол Улсад анх удаа метан хийн нөөцийг бүртгэн авлаа 8 цаг 31 мин Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан НҮБ-ын төлөөлөгчтэй уулзаж, хар тамхитай тэмцэх талаар санал солилцлоо 8 цаг 32 мин Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5) төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна 8 цаг 34 мин Баянхонгорт зөрчил гаргасан уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоолоо 8 цаг 34 мин "Дэлхийн адууны өдөр"-ийн бэлтгэл ажилтай танилцлаа 8 цаг 37 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 24 нэмэгджээ 10 цаг 46 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 10 цаг 47 мин Олон улсын шалгалтын оноог элсэлтийн шалгалттай дүйцүүлэх хүсэлт авах хугацаа маргааш дуусна 10 цаг 50 мин Төв аймагт мотоцикл онхолдож, 14 настай хүүхэд гэмтжээ 10 цаг 51 мин Шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд эхэллээ 12 цаг 59 мин Баянгол дүүрэгт гарааш буулгасан талбайг тохижуулж байна 13 цаг 0 мин МҮАН-ын 20 жилийн ойд зориулсан барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 13 цаг 0 мин Нийгмийн даатгалын сангийн 79.5 тэрбум төгрөгийн өрийг барагдуулжээ 13 цаг 2 мин Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад оруулна 13 цаг 3 мин УОК-оос болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна 13 цаг 4 мин
iИх уншсан
Парламент нь парламент байхаа, Цэц нь цэцлэхээ болив Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... НАСА Саран дээр бааз байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван мед... Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруул... Р.Гончигдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ УИХ сан... “Куад” эвслийн орнууд эрчим хүч, ашигт малтмалын нийлүүлэлтэ... Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байг... Бусдад 87,7 мянган ам.долларыг хууль бусаар шилжүүлсэн албан... А.Дашням: Могойн нүдэн камер ашиглаж үзэхэд амьсгалын шум бо... Ч.Өнөрбаяр: Монгол Улс авлигын индексээр ухарсан хариуцлагыг... Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэ... Зургаадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв Н.Учралын мини улс төр, Хаан төрүүлэх 6+6, Б.Пүрэвдагва Б.Ча... УДШ-ийн Ерөнхий шүүгчийг нэг удаа томилох заалтыг хүчингүй б... УИХ-ын дарга С.Бямбацогт бизнес эрхлэгчидтэй уулзаж, эдийн з... С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байна гэдэг нь дэлхийд бай...
Top