x

Улаанбаатар хотод нийт 335 мянга гаруй барилга байгууламж байна

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах хүрээнд барилгын чанар, аюулгүй байдал, стандарт, өнөөгийн нөхцөл байдлын талаар “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 98 хувь нь идэвхтэй газар хөдлөлтийн бүсэд хамаардаг бөгөөд 1995-2009 онд нийт 600 гаруй сулавтар хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн байна.

Үүний зэрэгцээ нийслэлд 6.6-7.6 магнитудын хүчтэй газар хөдлөхөд төвийн зургаан дүүргийн барилга байгууламжийн нурах магадлал, хохирлын хэмжээ 22-48 хувьтай, гэр хороололд 81 хувьтай хэмээн тооцоолсон нь бий.

Зөвлөгөөнд Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Хотын дарга Д.Сумъяабазар болон бусад төлөөлөгчид, холбогдох албаныхан, тус салбарын мэргэжилтэн, төлөөлөл оролцлоо.

Улаанбаатар хотод Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагаас 2012-2013 онд хэрэгжүүлсэн Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлээс сэргийлэх чадавхыг бэхжүүлэх төслийн хүрээнд судалгаа хийсэн байна. Уг судалгаагаар 6.6-7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болоход төвийн 6 дүүргийн барилгын нурах магадлал, хохирлын хэмжээг 22-45 хувь, гэр хороллын хэсгийн хохирлын хэмжээг 81 хувь хүртэл гэж тооцоолсон байна. Өнөөгийн байдлаар Улаанбаатар хотод нийт 335105 барилга байгууламж байдаг. Төвийн бүсийн барилга байгууламжийн 5 хувь 40-ээс дээш жил, 30 хувь нь 10-40 жил, 49 хувь нь 10 хүртэл жилийн насжилттай байгаа юм.

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан энэ үеэр “...Байгалийн гамшиг хэзээ ч хэлж ирдэггүй бөгөөд шинжлэх ухааны салбар ч урьдчилан тогтоох боломжгүй байна. Харин мэргэжлийн байгууллагууд хамгийн өндөр магадлалыг тооцож байна. Мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөмжөөр Улаанбаатар хот орчимд газар хөдлөлтийн 6 том хагарал байгаа. Мөн ЖАЙКА байгууллагаас хийсэн судалгааны хүрээнд өгч буй зөвлөмжөөр мөн Улаанбаатар хотын дундуур хагарал байх магадлалтай байна. Ойрын хугацаанд буюу он гарснаас өнөөдрийг хүртэл бүртгэгдсэн газар хөдлөлтийн давтамж 300 гарлаа. Тиймээс ямар ч зориулалтынх байсан бүх барилга төлөвлөхөөсөө эхлээд барих, ашиглалтад оруулах бүх процессод стандартаа мөрдөх нь л чухал байгаа юм…” гэлээ.

Нийслэлиийн Засаг дарга Д.Сумъяабазар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад хандан 2021-2022 онд иргэдээс ирүүлсэн нийт гомдлын 75.2 хувь нь барилга байгууламжийн чанар аюулгүй байдал, барилгын норм дүрэм зөрчиж буйг шалгуулах, барилга байгууламжийн зориулалтыг хянуулах, барилга байгууламжийн ажлыг зогсоох тухай онцоллоо. Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг чанд мөрдөөгүйгээс эхлээд барилгын ажлын угсралт, улсын комисст хүлээн авах хүртэлх бүх үе шатанд хууль, журам, норм дүрэм зөрчигдсөөр байна. Тиймээс эдгээр тулгамдсан асуудлыг хэлэлцэх, шийдэл олоход бүх талын оролцоог хангахаар энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байна гэсэн юм.

Одон орон, геофизикийн хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан, доктор С.Батсайхан мэдээлэл өглөө.

Тэрээр "Одон орон, геофизикийн хүрээлэнгийн газар хөдлөлийн салбар 1957 онд байгуулагдсан. Энэ цагаас хойш багажийн судалгаа явуулж, монгол оронд болж буй газар хөдлөлтийг бүртгэж байв. 1994 оноос тоон мэдээллийн шугамаар, интернэтээр мэдээллийг төв рүү өгдөг болсон. Өнөөдрийн байдлаар 70 байршилд газар хөдлөлтийн судалгааны 140 гаруй станцтай. Энэхүү станцуудаараа Монгол Улсад газар хөдлөлт болсон тохиолдолд хугацаа алдалгүй зарлаж байгаа. Улаанбаатар хотын хувьд хоёр минутын дотор хэдэн баллын хүчтэй газар хөдөлсөн гэдэг эхний таамгийг дэвшүүлж, 10 минутын дотор нарийвчилж үзээд мэдээллээ тараадаг. Түүнээс гадна ойр орчимд болж байгаа газар хөдлөлтийн чичирхийллийг иргэд мэдэрсэн.Газар хөдлөлт судлаачид 5 магнитудын газар хөдлөлт хэд, хэд болсны дараа 6 магнитудын хүчтэй газар хөдлөлт бий шүү гэдэг дохио өгдөг” хэмээн тайлбарлав.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Өчигдөр 09 цаг 54 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй Өчигдөр 09 цаг 47 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүсн... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса...
Top