x

"Цагдан хорих төрлийг сонгохгүйгээр зорчих эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой"

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр "Онц ноцтой гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаагаас бусад тохиолдлуудад цагдан хорих төрлийг сонгохгүйгээр зорчих эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой байдлаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна" хэмээн өөрийн цахим хуудсандаа нийтэлсэн юм.

Тэгвэл энэ талаар сайд Х.Нямбаатар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Тэрээр "Өнөөдрийн байдлаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хорих ангиудад 4,300 гаруй хоригдол ял эдэлж байна. Цагдан хорих байранд 1,350 орчим хүн зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байгаа. Харин 1,800 орчим хүн торгуулийн ялтай байна.

Улаанбаатар хотод байрладаг урьдчилан болон цагдан хорих байранд 1,000 орчим, орон нутагт 400 гаруй хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна. 

Мөрдөн шалгах ажиллагаанд хүний эрхийг хангах чиглэлээр тодорхой бодлого гаргаж ажиллаж байгаа. 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс зорчих эрхийг хязгаарлах ялыг шинээр хэрэгжүүлж эхэлсэн. 

Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг дөрөвдүгээр сард УИХ-д өргөн мэдүүлнэ. Уг хуулийн төсөлд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний оронд зорчих эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх талаар тусгасан. Онц ноцтой гэмт хэрэг үйлдсэнээс бусад тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах шийтгэлийг хэрэгжүүлэх техникийн болон программ хангамжийн бэлтгэл ажил шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хангагдсан.

Бид хяналтын танхим, программ хангамжийн асуудлаа шийдсэн. Хууль батлагдсан тохиолдолд мөрдөгчийн саналаар таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа зорчих эрхийг хязгаарлах чиглэлийг баримтлах бэлтгэл ажил хангагдсан. Эх орноосоо урвах, тагнуул зэрэг тодорхой төрлийн хэрэг дээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 16 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 23 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 32 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 1 цаг 14 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 3 цаг 44 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 4 цаг 6 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 4 цаг 27 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 4 цаг 33 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 4 цаг 43 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 4 цаг 52 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 4 цаг 57 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 4 цаг 59 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дах...
Top