x

Хэт их суух нь таны биологийн насыг хөгшрүүлнэ

Өдрийн цагаар хэт их суух нь таргалалт, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг олон төрлийн өвчин, эмгэг үүсгэдэг гэдгийг бид мэднэ. Үүний шалтгаан нь ч тодорхой. Хөдөлгөөний дутагдал эдгээр эмгэгүүдийг үүсгэх гол шалтгаан болдог. Тэгвэл удаан суух нь биологийн явцаар хүний эсэд муу нөлөө үзүүлдэг болохыг American Journal of Epidemiology сэтгүүлийн нийтэлсэн судалгаа баталж байна.

Сан-Диего дахь Калифорнийн их сургуулийн судлаачид хэт удаан суух нь хүний хромосомд хэрхэн нөлөөлж буйг олж тогтоожээ. Эрдэмтэд ахимаг насны 1,500 эмэгтэйг туршилтанд хамруулсан бөгөөд тэдний цуснаас дээж авч судалгааг хийсэн юм. Мөн туршилтанд хамрагдсан хүмүүст тэдний өдөр тутмын хөдөлгөөнийг бүртгэдэг тусгай төхөөрөмжийг долоон хоногийн турш биед нь суурилуулж өгчээ. Судалгааны үр дүнд өдөрт 10-аас дээш цаг суудаг, 30-аас бага минут дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүсийн биологийн нас, идэвхтэй амьдардаг хүмүүсийнхээс найман жилээр түрүүлж байжээ. Эдгээр хүмүүсийн теломер буюу хромосомын төгсгөлүүд нь богиноссон (эс хуваагдах бүрт теломер богиносч байдаг) байсан нь судалгааны үр дүнгээс илэрсэн юм. Харин богино теломер нь биологийн насны хөгшрөлт явагдах гол шалтгаануудын нэг болдог байна.

Судалгааны багийн удирдагч Алладин Шадиаб хэлэхдээ "Дасгал хөдөлгөөн хийдэггүй, удаан хугацааны турш суудаг хүмүүсийн теломерын урт нь богиноссон байсан. Өөрөөр хэлбэл өдөрт 10-аас дээш цаг суудаг, хөдөлгөөний дутагдалтай эмэгтэйчүүдийн биологийн нас нь илүү өндөр бөгөөд тэдний эсэд илүү хурдацтай хөгшрөлт явагддаг" гэжээ. Нөгөөтэйгүүр дасгал хөдөлгөөн нь эсийн түвшний хөгшрөлттэй тэмцэх чадвартай гэдгийг энэхүү судалгаа баталсан байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 15 цаг 25 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 15 цаг 29 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 15 цаг 33 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 15 цаг 40 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 15 цаг 43 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 15 цаг 47 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 15 цаг 51 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 15 цаг 54 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 21 цаг 11 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 21 цаг 25 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 21 цаг 29 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 21 цаг 33 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 21 цаг 46 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 21 цаг 51 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 21 цаг 54 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 21 цаг 58 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 22 цаг 1 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 22 цаг 6 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 22 цаг 14 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top