x

Байт харваан Заалны Улсын Аварга шалгаруулах тэмцээнд 300 гаруй тамирчид цэц мэргэнээ сорино

Ковер: Хангарди спорт клубын тамирчин Бямбацогтын Энхжин

Байт харваан спортын 15 дахь удаагийн Заалны Улсын Аварга шалгаруулах тэмцээн Гуравдугаар сарын 23-аас 26-ны хооронд Эрдэнэт хотод зохион байгуулагдах гэж байна. 

Байт харвааны Заалны Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ жил Рекувр болон Компаунд төрлүүдээр U14, U18, U21, насанд хүрэгчид гэсэн ангилалд болно.

Тамирчид “Рекувр” төрөлд ангилал тус бүрт эрэгтэй, эмэгтэй хувийн харваа, багийн харваа, холимог багийн харваагаар өрсөлдөх бол “Компаунд” төрөлд эрэгтэй, эмэгтэй хувийн харваа, эрэгтэй багийн харваа төрлөөр 19 багц медалийн төлөө цэц мэргэнээ сорих юм. 

Өнөөдрийн байдлаар орон нутаг болон нийслэлд үйл ажиллагаагаа явуулдаг 24 байгууллагын 330 гаруй тамирчин бүртгүүлжээ.

Энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс харьцангуй олон тамирчин оролцох урьдчилсан статистик гарч байгаа тул Монголын байт харвааны холбооны зүгээс тэмцээний үеэр тамирчиддаа чиглэсэн сургалтыг явуулахаар төлөвлөсөн байна. 

Тус тэмцээнийг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, ИТХ, Монголын Байт Харвааны холбоо, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Хангарди спорт цогцолбор, Орхон аймгийн Биеийн тамир спортын газар хамтран зохион байгуулах юм.

Тэмцээний техникийн зөвлөгөөн энэ сарын 22-ны өдөр 17:00 цагт Орхон аймагт болно. 

Мөн МБХХ-ны удирдах зөвлөлийн хурал зохион байгуулах юм байна. 

Дашрамд, 2022 оны ЗУАШТ-д байгууллагын дүнгээр Хангарди клуб алтан медаль, Алдар спорт хороо мөнгөн медаль, Орхон аймгийн баг тамирчид хүрэл медаль хүртэж байв. Мөн хувийн шигшээ харвааны төрөлд Алдар спорт хорооны тамирчин, "Токио-2020" олимпын наадмын оролцогч, ОУХМ Б.Отгонболд, Хангарди клубын тамирчин, ОУХМ А.Энхтуяа нар алтан медаль тус тус хүртэж байжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 6 цаг 20 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 8 цаг 9 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 10 цаг 40 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 11 цаг 31 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 12 цаг 13 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 12 цаг 20 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 12 цаг 47 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 13 цаг 26 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Өчигдөр 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Өчигдөр 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Өчигдөр 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Өчигдөр 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Өчигдөр 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Өчигдөр 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Өчигдөр 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Өчигдөр 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Өчигдөр 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Өчигдөр 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Өчигдөр 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Өчигдөр 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top