x

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 102 жилийн ой тохиож байна

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 102 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр мэндчилгээ дэвшүүлсэнийг бүхэн эхээр нь хүргэж байна.

МЭНДЧИЛГЭЭ

Батлан хамгаалах, Зэвсэгт хүчин, Төрийн цэргийн байгууллагуудад алба хааж буй эрхэм генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч нар, даян дэлхийн энхийн үйлсийн төлөө хилийн чанадад үүрэг гүйцэтгэж буй Энхийг сахиулагчид, Монгол Улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сахин хамгаалах үйл хэрэгт ухамсарт амьдрал, залуу халуун насаа зориулан зүтгэсэн ахмад дайчид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмадууддаа Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 102 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Тэртээ 1921 онд Ардын журамт цэргийг эмхлэн байгуулж, цэрэг, зэвсгийн хүчээр улс үндэстнээ харийн дарлалаас чөлөөлж, туурга тусгаар улсаа сэргээн мандуулах үндэсний ардчилсан хувьсгалыг эхлүүлснээр зуун, зууны түүхийн хуудсыг өртөөлсөн “Монгол цэрэг”-ийн шинэ үе, орчин үеийн Зэвсэгт хүчний түүхийг эхлүүлсэн түүхтэй билээ.

Түүхэн хугацаанд Монгол Улсын Зэвсэгт хүчин дэлхийн болон бүс нутгийн цэрэг-улс төрийн байдал, цэргийн хэрэгт гарсан хувьсал, зэвсэгт тэмцлийг явуулах онол, практикийн өөрчлөлт, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, түүнтэй уялдан гарсан батлан хамгаалах бодлоготой нийцүүлэн хөгжлийнхөө амаргүй үе шатыг даван туулж өнөөгийн түвшинд хүрээд байна.

Эх орон, ард түмнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах баатарлаг тэмцлийн дайчин түүхээ улам зузаатгасаар буй Монгол Улсын Зэвсэгт хүчин өнөөдөр хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, дэвшүүлсэн зорилго, зорилтоо өндөр үр дүнтэйгээр хэрэгжүүлж, ажил хөдөлмөр, амжилт бүтээлээр дүүрэн байгааг баярын энэ өдөр тэмдэглэхэд таатай байна.

Монгол Улсын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин нь төрийн батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх, мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг Зэвсэгт хүчнийг хөгжүүлж, бэхжүүлэхэд амжилт гарган, эрх зүйн орчноо улам төгөлдөржүүлж, гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөтгөн, улс орныхоо стратегийн бүтээн байгуулалтын ажилд манлайлан оролцож, алба хаагчдынхаа ажиллах, амьдрах орчин, нөхцөлийг сэргээн сайжруулж, цалин хөлсийг нэмэгдүүлэх бодлого, шийдвэр гаргасан зэрэг олон ажил, арга хэмжээг өнгөрсөн хугацаанд хэрэгжүүллээ.

Цаашид бид Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхолд тулгуурласан уян хатан, оновчтой батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог төлөвшүүлэн, гадаад харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлж, дэлхийн болон бүс нутгийн орнуудтай цэргийн итгэлцлийг бэхжүүлэн, улс орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, оршин тогтнохуйн аюулгүй байдлыг найдвартай хангах эрхэм зорилгыг тууштай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Мөн төр, засгаас хэрэгжүүлж буй урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдэд болон Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-д батлан хамгаалах талаар тусгагдсан зорилтыг хангахад Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний алба хаагчид манлайлан оролцох болно.

Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, төрийн цэргийн байгууллагуудын алба хаагчид болон Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хөгжлийн төлөө мөр зэрэгцэн зүтгэж байгаа эрхэм хамтран зүтгэгчиддээ Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 102 жилийн ойн баярын мэндийг дахин дэвшүүлье.

Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь эгнэгт мандан бадрах болтугай.

ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД
ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Г.САЙХАНБАЯР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Өчигдөр 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Өчигдөр 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Өчигдөр 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Өчигдөр 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Өчигдөр 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Өчигдөр 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Өчигдөр 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Өчигдөр 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Өчигдөр 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өчигдөр 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Өчигдөр 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Өчигдөр 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Өчигдөр 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Өчигдөр 08 цаг 00 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн Уржигдар 20 цаг 20 мин И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ Уржигдар 17 цаг 02 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Уржигдар 16 цаг 53 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 48 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Уржигдар 16 цаг 44 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна Уржигдар 13 цаг 32 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо Туркийн Анталья хотод COP31 эхэллээ
Top