x

Зөвшөөрөлгүй эмнэлэг, хувь хүнээс үр зулбуулах эм худалдаж авахгүй байхыг анхаарууллаа

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хууль бус үр хөндөлтөөс сэргийлэх, бууруулах зорилгоор Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй эх барих, эмэгтэйчүүдийн өвчний оношилгоо, эмчилгээний чиглэлээр ажилладаг улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт хийж, үр дүнгээ танилцууллаа.

Хяналт, шалгалтад нийт 46 эмнэлэг хамрагдсан байна. Эдгээр эмнэлгийн дийлэнх нь Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй эмэгтэйчүүдийн эх барих чиглэлийн эмнэлгүүд багтжээ.

Эмнэлгүүдээс эмчилгээний хяналтын чиглэлээр гарсан зөрчлүүдийг дурдвал:

  • Тусгай зөвшөөрөлдөө заагдсан хаяг байршилдаа үйл ажиллагаа явуулдаггүй,

  • Тусгай зөвшөөрөлд заагдсанаас өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан эмнэлгүүд- “Энхлэг”, “Сүйжин”, “Ач арвижих”, “Ди Эл Өү”, “Энхмөнхманал”,

  • Эмчлэх, сувилах, эх барих үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй явуулж байсан "Бяцхан Гүнж", "Цэцэгс", "Сэцэнгоо" зэрэг эмнэлгүүдэд зөрчил илэрчээ.

Сүхбаатар дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандорж “Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй эмнэлгүүдийн өдөр тутмын үйл ажиллагаа, чиглэлд нарийн судалгаа хийж гүйцэтгэсэн. Үүнээс эмнэлгүүд тусгай зөвшөөрөлтэй хэдий ч бүртгэлтэй газраа үйл ажиллагаа явуулдаггүй, зөвшөөрөл аваагүй чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг нь илэрсэн. 

Мөн огт тусгай зөвшөөрөл аваагүй эмнэлгүүд ч үйл ажиллагаа эрхэлж байсан. 

Үүнээс гадна эрүүл мэндийн үйл ажиллагаа эрхэлж буй эмч нар эрүүл мэндийн яамнаас олгодог эмчилгээ, үйлчилгээ эрхлэх лицензгүй ажиллаж байгаа нь илэрсэн ба энэ нь хууль тогтоомж зөрчсөн тохиолдол юм. Төрийн өмчит эмнэлгүүдэд ажиллаж буй эмэгтэйчүүдийн эмч нар өөрсдийн нэр дээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг авч,  давхар ажил хийж явж буй нь ашиг сонирхлын зөрчил гаргаж буй явдал юм” гэв. 

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш“Эмнэлгүүдэд хийсэн хяналт, шалгалтыг иргэдийн мэдээлэл, утсаар ирсэн гомдол болон удирдах дээд байгууллагын өгсөн үүрэг даалгаврын дагуу, ард иргэдэд сэрэмжлүүлэх зорилгоор хийж гүйцэтгэлээ.

Үр хөндөлт дотроо хоёр янз байдаг. Эмийн аргаар бол гурван өдрийн хугацаа шаардагдана. Багажийн аргаар бол ердөө тавхан минут болдог. Үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдийн 50 хувь нь дахин жирэмсэн болоход ямар нэгэн асуудал үүсдэг ба үргүйдлийн асуудалтай болох магадлал ихэсдэг гэсэн үг” гэлээ.

Хууль бус үр хөндөлт хийлгэсний улмаас биеийн байдал нь хүндэрч ирсэн үйлчлүүлэгчдийн тохиолдлыг МХЕГ судалжээ. Үүнд, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг болон Амгалан амаржих газруудад энэ оны эхний найман сарын байдлаар нийт 21 эмэгтэйн биеийн байдал хүндэрч, хандсан тохиолдол бүртгэгдсэн талаар НМХЕГ мэдээлэв.

Эдгээр тохиолдлын шалтгааныг тодруулахад:

  • Эрээнээс 3,

  • Интернэт болон нийгмийн сүлжээгээр 2,

  • Нарантуул захаас 3,

  • Зүүн хараагийн захаас 4,

  • Хувь хүнээс 2 үйлчлүүлэгч тус тус зулбуулах эм авч уусан байжээ.

Мөн үр хөндөлтийн улмаас хүндрэл өгч умай нь цоорсон хоёр тохиолдол гарч мэс заслын аргаар эмчилсэн байна.

Зөрчил, дутагдал гаргасан этгээдүүдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу дөрвөн хуулийн этгээд, гурван эмчид 2,900,000 төгрөгийн шийтгэлийг ногдуулжээ.

Иймд хууль бус зөвшөөрөлгүй эмнэлэг, хувь хүнээс үр зулбуулах эм худалдаж авахгүй, эмчилгээ хийлгэхгүй байхыг зөвлөж байна. Учир нь зөвшөөрөгдсөн эмнэлгийн нөхцөлд мэргэжлийн эмч нар үр хөндөлт хийдэг юм. Хийлгэсэн ч цаашид эхийн биед сөрөг нөлөө ихтэйгээс гадна, бүрэлдэж бий болсон хүнийг алж байгаагаас өөрцгүй хэрэг тул аль болох үр хөндөлт хийлгэхгүй байхыг Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар анхаарууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 15 цаг 26 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 15 цаг 31 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 15 цаг 35 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 15 цаг 42 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 15 цаг 44 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 15 цаг 49 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 15 цаг 53 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 15 цаг 56 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 21 цаг 13 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 21 цаг 27 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 21 цаг 31 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 21 цаг 34 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 21 цаг 48 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 21 цаг 53 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 21 цаг 55 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 22 цаг 0 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 22 цаг 2 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 22 цаг 8 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 22 цаг 15 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top