x

Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдрийг тэмдэглэлээ

Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдрийг дэлхийн даяар тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү өдөр нь хүүхдүүдэд тулгамдаж буй эрүүл мэндийн өвөрмөц асуудлуудын талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах, хорт хавдрыг даван туулагчид, асран хамгаалагчдын биеийн болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл зан үйлийг нь дэмжих, төлөвшүүлэх зорилготой.

Манай улсад 2017 оноос хойш энэхүү өдрийг тэмдэглэж байгаа бөгөөд энэ жил ЭМЯ, ЭХЭМҮТ, ДЭМБ, МҮОХ-той хамтран 7 дах жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдөр хавдрыг даван туулсан хүүхдүүэд “Эрэлхэг баатар” медаль гардуулан өгдөг уламжлалтай.

Арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскалантэ, ЭХЭМҮТ-ийн удирдлага, эмч, ажиллагсад болон хавдрыг даван туулсан хүүхдүүд, тэдний гэр бүл болон шинээр оношлогдон эмчилгээ хийгдэж буй хүүхдүүд, тэдний асран хамгаалагчдаас гадна хорт хавдартай тэмцэж буй хүүхдүүдийг дэмжигч бизнесийн байгууллагынхан оролцлоо.

“Эрэлхэг баатрууд” өдөрлөгийг нээж Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хэлсэн үгэндээ хүүхдийн хорт хавдрын тусламж, үйлчилгээний нэг чухал хэсэг нь зайлшгүй шаардлагатай эмийн чанар, хүртээмжийг сайжруулах явдал бөгөөд манай улсын хувьд энэ нь тулгамдсан асуудлуудын нэг гэдгийг онцлоод нэгэн сайхан мэдээг дуулгасан юм. Тэрбээр “ДЭМБ, ДЭМБ-ын Хүүхдийн хавдрын асуудлаарх Хамтын ажиллагааны төв болох АНУ-ын Сэйнт Жүүдийн Хүүхдийн эрдэм шинжилгээ, судалгааны эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлэх “Хүүхдийн хорт хавдрын зайлшгүй шаардлагатай эмийн хангамжийн платформ”-д Монгол Улс шалгарсан тухай мэдээллийг ДЭМБ-ын Төв оффисоос энэ сарын 9-нд хийсэн цахим хурлын үеэр мэдээлсэн. Энэхүү платформд хамрагдсанаар хүүхдийн хорт хавдрын зайлшгүй шаардлагатай эмүүдийг ДЭМБ, Сэйнт Жүүд, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран нэгдсэн худалдан авалт хийж, сонгогдсон улсуудад чанартай эмээр үнэ төлбөргүй хангах бөгөөд химийн эмийн аюулгүй байдал, эмийн хангамжийн мэдээллийн тогтолцоо сайжирч, хүүхдийн хорт хавдрын эмчилгээний чанарт ахиц гарна.

Өөрөөр хэлбэл, хүүхдийн хорт хавдрын эмийн эмчилгээний асуудал бүрэн шийдэгдэж, олдоц, хүртээмж, чанар, аюулгүй байдал сайжирч, олон улсын чанарын батламжтай эмийн үйлдвэрээс эм хангах нөхцөл бүрдлээ” хэмээсэн нь хорт хавдраар шаналж буй хүүхдүүд, тэдний ар гэрийнхэн, эмч эмнэлгийн ажилтнуудын хувьд үнэхээр сайхан мэдээ байлаа.

Мөн сайд тус эмнэлэгт зайлшгүй чухал хэрэгцээтэй, оношилгооны хамгийн сүүлийн үеийн ЭХО аппаратыг гардуулж цаашид ЭМЯ-ны зүгээс үндэсний болон орон нутгийн түвшинд хүүхдийн хорт хавдрын тусламж, үйлчилгээний тулгамдсан асуудал, хэрэгцээ, шаардлагыг тодорхойлон хэрэгжүүлэх, оношилгоо, эмчилгээний шинэ техник технологи нэвтрүүлэх, эм, эмнэлгийн хэрэгслийг бүрэн хангах, орчин нөхцөлийг сайжруулах, эмч мэргэжилтнийг бэлтгэхэд бүх талаар дэмжин ажиллах болно гэсэн юм.

“Эрэлхэг баатрууд” өдөрлөгийн хамгийн чухал хэсэг нь хорт хавдраар өвчилсөн ч сэтгэлээр уналгүй эмчилгээгээ сайн хийлгэж эрүүл болсон хүүхдүүдэд “Эрэлхэг баатар” алтан медалийг гардуулж, хорт хавдрыг даван туулснаа зарлан тунхагладаг эрүүл мэндийн хонхыг цохих ёслол байдаг юм.

“Эрэлхэг баатрууд”-ын медалийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскалантэ, ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Алтантуяа нар гардуулж өглөө.

Хүүхдийн эмчилгээнд ашиглаж болох орчин үеийн шийдэл бүхий жакузиг “Түргэний гол” ХХК бэлэглэж, үнэт эдлэлийн “Symbol” дэлгүүрээс хүүхдийн хорт хавдрын тасагт олон жил ажиллаж байгаа хоёр сувилагчид бүтээгдэхүүнийхээ дээжээс гардуулсан юм.

Дэлхий дахинд жилд дунджаар 400 мянган хүүхэд хорт хавдраар өвддөг бөгөөд манай улсад жилд 100 гаруй хүүхдийн хорт хавдар шинээр бүртгэгддэг. 2022 онд ЭХЭМҮТ-д 0-19 насны 89 хүүхэд шинээр хорт хавдраар оношлогдон эмчлүүлж байна.

Монгол Улсад цусны, тархины, нүдний хорт хавдар, ходжкины болон ходжкины бус лимфома зонхилдог нь олон улстай харьцуулахад төстэй байгаа юм. Хүүхдийн хорт хавдрын шалтгааны 95 хувь нь одоог хүртэл тодорхойгүй байна. Иймд дэлхий нийтээрээ хүүхдийн хорт хавдрын эрт оношилгоо, чанартай эмчилгээнд анхаарал хандуулан ажиллаж байгаа юм.

ДЭМБ-аас 2018 онд Хүүхдийн хорт хавдартай тэмцэх Глобал санаачилгыг гаргасан. Уг санаачилгын хүрээнд 2030 он гэхэд хорт хавдартай хүүхдийн амьдрах чадварыг 60 хувиас дээш хүргэж нэмэгдүүлэх, дараагийн 10 жилд эмчилгээний чанар хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлэх зорилго тавьсан бөгөөд ингэж чадвал нэг сая хүүхдийн амь насыг аврах боломжтой хэмээн үзэж буй юм.

Монгол Улсын Засгийн газар хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээг сайжруулах зорилт тавьж ДЭМБ-ын дээрх санаачилгад 2021 онд нэгдсэн нь Номхон далайн баруун бүсийн улсуудаас Филиппин улсын дараа хоёр дахь улс болсон. Тус санаачилгын хүрээнд ДЭМБ, ДЭМБ-ын Хамтын ажиллагааны төв болох АНУ-ын Сэйнт Жүүд Хүүхдийн эрдэм шинжилгээ судалгааны эмнэлэгтэй хамтран Монгол Улсын Засгийн газарт хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна.

Эх сурвалж: ЭМЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 7 цаг 4 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top