x

Зүүн Азийн залуучуудын наадмын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ

Улаанбаатар хотод 2023 оны наймдугаар сарын 16-23-нд “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадам болно. Монгол Улсад анх удаа болох тус спортын наадамд Зүүн Азийн есөн олимпын хорооны 2500 орчим тамирчин 11 спортын төрлөөр өрсөлдөх юм. Үүнтэй холбогдуулан тус наадмын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ.

Сайн дурын ажилтнаар бүртгүүлэгчид дараах шаардлагыг хангасан байна.

  • 16 ба түүнээс дээш настай байх. /16-18 насны хүүхдүүд сайн дурын ажилтнаар ажиллах бол эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг авсан байх/;

  • Сайн дурын ажилтнуудад зориулсан сургалт, идэвхжүүлэлтийн ажилд бүрэн хамрагдах боломжтой байх;

  • Наадам зохион байгуулах өдрүүдэд хамгийн багадаа өдөрт 6 цаг ажиллах боломжтой байх;

  • Ажил үүргээ цаг тухай бүрд нь биелүүлэх хариуцлагатай байх;

  • Хариуцаж авсан ажил үүргээ ухамсарлаж, багийн ажлыг орхигдуулахгүй ажиллах чин сэтгэлтэй байх зэрэг нийтлэг шалгуурыг тавьж байна.

Түүнчлэн сайн дурын ажилтны хариуцах ажил үүргээс хамааран гадаад хэлний (Англи, хятад, солонгос, япон) дундаас дээш түвшинтэй байх гэсэн нэмэлт шалгуур тавьж буй юм.

Зүүн Азийн залуучуудын наадамд сайн дурын ажилтан болсноор:

-Олон улсын томоохон тэмцээний арын зохион байгуулалтад ажилласнаар мэдлэг, туршлагаа ахиулна.

-Гадаад, дотоодын үе тэнгийн найз нөхөдтэй болохоос гадна спортын мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж, харилцаа холбоогоо тэлнэ.

-Багаар ажиллах ур чадвараа нэмнэ.

-Дэлхийн иргэн болж хөгжих, олон талын мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэх сургалт, идэвхжүүлэх үйл ажиллагаанд хамрагдана.

-Зуны амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлж, үе тэнгийн сайн дурын ажилтнуудын хамт дурсамж бүтээнэ.

-Өөрт оногдсон ажлаа сэтгэлтэй, хариуцлагатай хийснээр өөрийгөө бусдад таниулах боломж бүрдэнэ.

-Өөрийн сонирхдог спортын баг тамирчдаа хөгжөөн дэмжих боломж бүрдэнэ.

-Спортын байгууллага, холбоод, клубүүдийн төлөөлөлтэй хамтран ажиллаж, цаашид сонирхдог спортын төрлөөрөө хичээллэх таатай нөхцөл бий болно.

-“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын “Талархлын бичиг”-тэй болох зэрэг олон боломжийн эзэн болох юм.

Сайн дурын ажилтнаар хамрагдах хүсэлтэй хүүхэд, залуус та бүхэн дээрх шаардлагыг хангаж байвал доорх линкээр зочлон, сайн дурын ажилтны анкетыг 2023 оны хоёрдугаар сарын 28-ны дотор бөглөж илгээгээрэй.

Сайн дурын ажилтны бүртгэлийн линк: https://forms.office.com/r/eVySJwMimk

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 11 цаг 45 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 11 цаг 52 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 12 цаг 3 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 13 цаг 13 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 13 цаг 27 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 13 цаг 59 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 14 цаг 9 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top