x

Ц.Товуусүрэн: Эхний үе шатанд асуултуудыг нууцлах нь иргэдийн нийтлэг үзэл бодлыг зөв тусгах ач холбогдолтой

Монгол Улсад 2017 оноос “Зөвлөлдөх санал асуулгын тухай” хууль хэрэгжиж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зөвлөлдөх ардчиллын дэвшилтэт үзэл онолын дагуу иргэдийн санал бодлыг сонсох үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Зөвлөлдөх санал асуулгын эхний үе шатанд уг санал асуулгын асуултуудыг олон нийтээс нууцалж, ялангуяа оролцогчдод урьдчилж мэдэгдэлгүйгээр шууд асууж, хариулт авч буйн учир шалтгаан, түүний ач холбогдлын талаар тус зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах Ажлыг албаны гишүүн, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Ц.Товуусүрэнгээс тодрууллаа.

-Зөвлөлдөх санал асуулгын асуултыг эхний үе шатанд нууцалж байгаад олон нийт ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна. Ингэж нууцлах нь ямар ач холбогдолтой юм бэ?

-Ард иргэдийн саналыг хөндлөнгийн нөлөө оруулахгүйгээр, яг өөрийнх нь үзэл бодлоор авахын тулд асуултуудыг зөвлөлдөх санал асуулгын эхний үе шатанд оролцогчдод урьдчилан мэдэгдэлгүйгээр асуудаг. Санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон оролцогчид нийт хүн ам буюу эх олонлогоо төлөөлөхүйц бага олонлог сонгогддог учир тэдэнд урдьчилсан мэдээлэл өгөхгүйгээр шууд асуултыг танилцуулж, хөндлөнгийн нөлөөлөлгүй хариулт авч чадваас энэ нь ард иргэдийн нийтлэг байр суурийг илэрхийлж чадна гэж үздэг. Хэрвээ асуултуудыг оролцогчид урьдаас мэдээд, түүнд бусдын нөлөөгөөр хариулах юм бол ард түмний нийтлэг санал бодлыг үнэн бодитойгоор гаргаж ирж чадахгүй гэж үздэг.

-Хүмүүс санал асуулгад оролцохдоо сайтар бодож тунгааж байж зөв шийдлийг гаргаж ирэх нь илүү хэрэгтэй юм биш үү?

-Зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар үе шатанд оролцогчдод тухайн асуудлаар мэдээлэл өгч эргэцүүлэн тунгаах боломж олгож байгаад саналыг нь авна. Монгол Улсын Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд энэ үйл явцыг нарийвчлан зааж өгсөн. Эхний шатанд оролцсон хүмүүсээс дахин санамсаргүй түүврийн аргаар 50-аас доошгүй хувийг нь сонгоод, тухайн асуудлуудаар нарийвчилсан, дэлгэрэнгүй, тэнцвэртэй мэдээллийг өгч, өөр хоорондоо зөвлөлдөж ярилцах, хэлэлцэх боломжийг олгосны үндсэн дээр хариулт авна. Ингэснээр эхний үе шатны санал асуулгаар илэрхийлэгдсэн нийгмийн үзэл санаа ямар хэмжээгээр, яаж өөрчлөгдөж байна вэ гэдгээс бид олон нийтийн үзэл хандлагын тухай маш тод томруун мэдээлэлтэй болж чадна.

-Хоёрдугаар шатанд тухайн асуудлуудаар дэлгэрэнгүй мэдээлэл бэлтгэж оролцогчдод өгөх юм байна?

-Тэгнэ. Асуултуудаар хөндөгдсөн асуудал бүрээр нэг бүрчлэн мэдээлэл өгнө. Тэр бүү хэл тухайн асуудлын давуу болон сул тал, маргаантай асуудлуудаар тал бүрийн байр суурь гээд бүх мэдээллийг өгнө. Гэхдээ бас оролцогчдод хөндлөнгийн нөлөө оруулахгүй ёстой. Тийм ч учаас хоёрдугаар шатанд оролцогчдын улс орны өнцөг булан бүрээс нийслэл хотод цуглуулж, байрлуулахдаа тэдний аюулгүй байдлыг сайтар хангадаг. Оролцогчид 15-аас дээшгүй хүний бүрэлдэхүүнтэй жижиг бүлэг хэсгүүдээр хуваагдаж, өөр хоорондоо л зөвлөлдөх учиртай. Эдгээр зөвлөлдөх уулзалтын явцад гарсан асуултууддаа мэргэжлийн хүмүүсээс мөн тэнцвэртэй мэдээллийг авна. Өөрөөр хэлбэл, тухайн асуудлуудын талаарх мэдээллээр сайтар “цэнэглэгдсэний” эцэст дахин эхний шатанд хариулт өгсөн яг тэр асуултууддаа хариулна. Ингээд хоёр шатны санал асуулгуудын үр дүнг мэргэжлийн хүмүүс, эрдэмтэн судлаачид харьцуулан судалснаар нийгмийн оюун санаа, үзэл бодлын бодит дүр зураг, шинж чанарыг илрүүлэх боломж бүрдэж буй юм.

-Тэгэхээр нийгмийн сүлжээ, зарим цахим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр асуултуудыг ил болгож байгаа нь ямар үр дагавартай гэсэн үг вэ?

-Зөвлөлдөх санал асуулгын бодит үр дүнг бууруулна. Улсын хэмжээнд явуулж байгаа, олон хүний хүч хөдөлмөр, хөрөнгө зардал зарцуулж буй энэ томоохон ажлын үр дүн үнэн бодитойгоор гарахгүй, ард иргэдийн үзэл бодол, нийгмийн оюун санааны дүр зураг зөвөөр илэрхийлэгдэхгүйд хүрнэ л гэсэн үг.

-Тодруулга тайлбар өгсөн танд баярлалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.71.218.132)
    Хуйвалдааны шинжтэй зохион байгуулж байна
    2023 оны 01 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Өчигдөр 09 цаг 54 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй Өчигдөр 09 цаг 47 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүсн... Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон г...
Top