x

Eclinic платформ SocialPay-д холбогдлоо

Аппликэйшнээрээ дамжуулан олон төрлийн үйлчилгээг хүргэж, тогтмол хөнгөлөлт, урамшууллаар хэрэглэгчдэдээ бэлэг барьдаг SocialPay шинэ оныг угтан нэгэн шинэ үйлчилгээг нэвтрүүлж байна. SocialPay таны эрүүл мэндийг хамгаалж, Eclinic платформтой хамтран эмнэлгийн үйлчилгээг зайнаас авах боломжийг бүрдүүллээ.

Хэрэглэгч та аппликэйшний “Нэмэлт – Эрүүл мэнд” цэсээр дамжуулан эмчээс онлайн зөвлөгөө авах, улсын болон хувийн эмнэлгийн цаг захиалах зэрэг үйлчилгээг хүссэн газраасаа, хурдан шуурхай авах боломжтой. Мөн үйлчилгээний төлбөрөө SocialPay ашиглан төлөх шийдэл нь таны цаг завыг бүх талаар нь хэмнэнэ гэдэгт итгэлтэй байна.

“Онлайнаар эмнэлгийн цаг захиалах” үйлчилгээнд одоогийн байдлаар орон нутаг, Улаанбаатар хотод хүүхэд, арьс харшил, дотор, эмэгтэйчүүд гээд бүх төрлөөр үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй эмнэлэг нэгдээд байгаа ба цаашид илүү олон эмнэлгийг хамруулахаар төлөвлөөд байна. Харин “Онлайн зөвлөгөө авах” үйлчилгээгээр олон жилийн туршлагатай, ур чадвартай, мэргэшсэн эмч нараас зөвлөгөө авах ба зөвлөгөөний үеэр шинжилгээний хариугаа эмчтэй хуваалцах, зөвлөгөөний дараа 48 цагийн дотор эргэн холбогдох боломжтой. Уг үйлчилгээнд нарийн мэргэжлийн 290 гаруй эмч нэгдэж, нийт 30 гаруй төрлөөр онлайн зөвлөгөө өгч байна.

Eclinic платформын тухай: Eclinic платформ нь эрүүл мэндийн салбарт цахим орчны дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлж, иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээ авахад хялбар болгох зорилгоор үйл ажиллагаа явуулж буй дотоодын технологийн компани юм. Тус байгууллага эрүүл мэндийн салбартаа эмнэлэг, лаборатори, эмийн сан, сувилал зэрэг байгууллагын дотоод үйл ажиллагааг бүрэн цахимжуулах системүүд, КИОСК зэрэг бүтээгдэхүүнүүдийг нийлүүлж, одоогоор Улаанбаатар хот болон 21 аймгийн улсын болон хувийн хэвшлийн нийт  400 гаруй эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Та хэдий завгүй байсан ч хэдхэн хором зарцуулаад SocialPay-ээс шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээ аваарай.

SocialPay үргэлж таныг хайрлана...

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна 15 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа 21 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? 36 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй 51 мин Улаанбаатарт цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн 2 цаг 4 мин С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар яах вэ Уржигдар 12 цаг 38 мин Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна Уржигдар 12 цаг 27 мин Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Уржигдар 10 цаг 50 мин У.Хүрэлсүх: Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бататган бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа Уржигдар 10 цаг 33 мин Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын ДАШТ-д түрүүлсэн анхны монгол жүдоч боллоо Уржигдар 10 цаг 22 мин Эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ Уржигдар 10 цаг 13 мин Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын захиргаадад олгож эхэллээ Уржигдар 10 цаг 07 мин ЧУУЛГАН: СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг бууруулахтай холбоотой гол нөлөөлөл үзүүлдэг Уржигдар 09 цаг 53 мин С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойлголцол, зөвшилцлийн Зөвлөл байгуулж ажиллана 2026-11-19 Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө 2026-11-19 Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина 2026-11-19 Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлэх нь хуулийн практикт цоо шинэ нөхцөл үүсгэж байна 2026-11-19 Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж байна 2026-11-19 У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? 2026-11-19
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Энэ 7 хоногт Монгол Улсад Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж...
Top