x

Үндэсний бөхийн барилдааны үргэлжлэх хугацааг 50 минут болголоо

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид болон барилдааны дүрмийн зөвлөлийн гишүүд хуралдаж барилдааны дүрэмд дараах өөрчлөлтийг оруулжээ. 

Үүнд:

“Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.5 дахь заалтын “1-4-ийн давааны үндсэн хугацаа 15 минут, үндсэн хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 30 минут, санаачилга харах хугацаа 10 минут, нийт 55 минут байна. 5-с дээших давааны үндсэн хугацаа 20 минут, үндсэн хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 40 минут, санаачилга харах хугацаа 10 минут, нийт 70 минут байна. Барилдааны хугацааг дээрх байдлаар тогтоосноор аль ч даваанд санаачилгагүй барилдсан хоёр бөхийн барилдааны нийт хугацаа дуусахад хөлийн цэцүүд хэлэлцээд, санаачилга харах 10 минутад идэвх санаачилга, барьц барих, хорьж барих, илт хамгаалах гэх мэт хөдөлгөөний үйлдлийг харгалзан үзээд идэвх санаачилгагүй бөхийг хасаж, нөгөө бөхийг давуулах” гэснийг “Аливаа барилдааны даваа бүрийн барьцгүй барилдах хугацаа 25 минут, барьцгүй барилдах хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 25 минут, нийт 50 минут байна.

Аль ч даваанд барилдсан хоёр бөхийн барилдааны нийт хугацаа дуусахад хөлийн цэцүүд хэлэлцээд, тухайн барилдааны туршид идэвх санаачилга, барьц барих, хорьж барих, илт хамгаалах гэх мэт хөдөлгөөний үйлдлийг харгалзан үзээд идэвх санаачилгагүй бөхийг хасаж, нөгөө бөхийг давуулах” хэмээн өөрчлөв.

Мөн ёс зүйн зөрчил гаргасан хоёр бөхийн асуудлыг Ёс зүй, сахилга, хариуцлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр тогтож, уг хурлыг зарлагдах хүртэл хугацаанд аль ч төрлийн барилдаанд оролцуулахгүй түдгэлзүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.

Тэргүүлэгчдийн хурлаар Монгол бөхийн өргөөний их засварын интерьер зураг төсөл болон дараагийн аваргуудын зураг байрлах багана дууссан зэргийг харгалзан зургуудыг шинэчилж, тогтоосон ижил хэм хэмжээгээр стандартчилан бөхийн өргөөний дотор байрлуулах болсон тул МБӨ-нд байрлаж буй 1998-2003 онд МҮБХ санхүүжилтийг шийдвэрлэн зуруулсан өөрийн өмч болох Улсын аваргуудын хөрөг зургийг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулахаар боллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 9 цаг 15 мин СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 9 цаг 35 мин Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 9 цаг 46 мин П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 9 цаг 52 мин Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 10 цаг 33 мин Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 10 цаг 36 мин АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 11 цаг 10 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр 10 цаг 09 мин Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02 Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Худлаа... АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролц... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Ж.Баярмаа: Манай улсад 10 хүн тутамд нэг дарга ногдож байна
Top