x

Нэг иргэнээр тооцсон санхүүжилтийн гүйцэтгэлийн үнэлгээний талаар хэлэлцэв

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл 2023 оны анхны хурлаараа анхан шатны эрүүл мэндийн байгууллагын нэг иргэнээр тооцсон санхүүжилтийн гүйцэтгэлийн үнэлгээний талаар хэлэлцэж тогтоол гаргав.

Үндэсний зөвлөлийн хурлыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг удирдан явуулсан бөгөөд хурлаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад нэг иргэнээр тооцсон санхүүжилт, гүйцэтгэлийн үнэлгээний талаар ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн танилцууллаа.

Тэрбээр “2022 онд анхан шатны тусламж, үйлчилгээг боловсрол, соёлын үйлчилгээтэй хамт тусгай зориулалтын шилжүүлгээс гаргаснаар гүйцэтгэлээр санхүүжүүлдэг болсон. Үүнээс өмнө ЭМДС анхан шатны тусламж, үйлчилгээний санхүүжилтийг орон нутаг руу бүхлээр нь шилжүүлж байсан бол өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас анхан шатны эрүүл мэндийн байгууллагыг нэг иргэн болон оношийн хамааралтай бүлгийн төлбөрийн аргад шилжүүлж, гүйцэтгэлээр нь санхүүжүүлж эхэлсэн.

Долдугаар сард анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэгчид ашиглаж буй E-hospital системээс ЭМДЕГ-ын HICS системд мэдээлэл огт ирэхгүй байснаас санхүүжилтийг олгох боломжгүй болсон тул 4-6 сарыг дуустал нэг иргэний санхүүжилтийн 20 хувь, хэвтүүлэн эмчлэх, яаралтай, түргэн тусламжийн санхүүжилтийг статистик мэдээлэлд үндэслэн шилжүүлсэн. Аравдугаар сард анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэгчид мэдээлэл хангалтгүй хүрсэн, мэдээллээ шивэх ойлголт дутуу, E-hospital программ хангалттай хөгжөөгүй гэсэн шалтгаанаар 7-10 дугаар сарын нэг иргэнээр тооцон олгох санхүүжилтийн үлдэгдэл 20 хувь, хэвтүүлэн эмчлэх, яаралтай, түргэн тусламжийн санхүүжилтийг статистик мэдээлэлд үндэслэн олгосон.

Харин 11, 12 дугаар сарын гүйцэтгэлийг ЭМДЕГ нь тогтоолын дагуу хянасан бөгөөд сумын ЭМТ-үүдэд хэвтүүлэн эмчлэх, яаралтай, түргэн тусламжийн санхүүжилтийг олгосон бөгөөд арваннэгдүгээр сард нийт нэг иргэний санхүүжилтийн шалгуур хангах анхан шатны эрүүл мэндийн байгууллага 35 гарсан бол арванхоёрдугаар сард үүнээс ч буурсан. Тиймээс 2023 оны нэгдүгээр сард өрхийн эрүүл мэндийн төвүүд, E-hospital, ЭМДЕГ хамтарсан уулзалт хийж асуудлыг дахин хэлэлцсэн” гэсэн мэдээллийг өгсөн.

Түүнчлэн анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнуудад гүйцэтгэлийн тайлангаа ирүүлэхэд гарч буй хүндрэлтэй асуудлуудаар сургалтуудыг явуулж, оршин байгаа газраас үл хамааран эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг чанартай хүртээмжтэй авахад чиглэсэн тэгш байдлыг хангах газарзүйн коэффициентийг сум, тосгоны эрүүл мэндийн төвийн байршлын онцлогоос шалтгаалан ашигладаг болсон зэрэг мэдээллийг өгч, тулгамдаж буй асуудлын талаар тодорхой танилцуулсан.

Үндэсний зөвлөлиийн гишүүд ЭМДЕГ-ын даргаас гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой тухайлбал, E-hospital системийн хөгжүүлэлтийг боловсронгуй болгох, орон нутгийн эмч нарыг чадавхижуулах, үзүүлсэн тусламж үйлчилгээний ангилал таардаггүй зэрэг гарч байгаа асуудлыг шийдвэрлэх, өндөр өртөгтэй зарим эмчилгээний өртгийг дахин тооцоолох боломж зэрэг асуултуудад хариулт авсан.

Хурлаар анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудаасс ирүүлсэн тусламж үйлчилгээний нэг иргэнээр тооцсон санхүүжилтийн үлдэгдэл 20 хувийг олгохтой холбоотой тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд гишүүдийн олонхийн саналаар анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын нэг иргэнээр тооцсон санхүүжилтийн үлдэгдэл 20 хувийг 2022 оны 11, 12 дугаар сарын статистик тоон мэдээлэлд үндэслэн 2023 оны төсвөөс санхүүжүүлэх нь зөв хэмээн үзэж ЭМДҮЗ-ийн тогтоол гаргалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top