x

Исламын орнуудын хоккейн хөгжлийн холбоо байгуулагджээ

ОХУ-ын Татарстаны Казань хотод болсон Исламын шашинт орнуудын анхны хоккейн тэмцээний дараа Исламын орнуудын хоккейн хөгжлийн холбоо байгуулагдсаныг албан ёсоор зарлалаа.

Холбоог тус тэмцээнд оролцсон 13 орны үндэсний холбоод буюу Туркменистан, АНЭУ, Саудын Араб, Марокко, Алжир, Оман, Бахрейн, Иран, Монгол, Узбекистан, Кыргызстан, Казахстан, Турк, Оросын Татарстаны төлөөлөгчид байгуулжээ.

Шинэ холбооны зорилго нь Ази, Африк, Ойрх Дорнодод хоккейн спортыг хөгжүүлэх, орос хоккейн туршлагаас судлах, тамирчин шүүгч, дасгалжуулагч бэлтгэхэд оршиж байна.

Исламын орнуудын хоккейн хөгжлийн холбооны тэргүүнээр Татарстаны хоккейн холбооны тэргүүн, Ак Барс багийн ерөнхийлөгч, "Татнефть” нийгэмлэгийн удирдагч Наиль Маганов сонгогдлоо.

Ази тивийг хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Кыргызстаны хоккейн холбооны тэргүүн Анвар Оморканов, Ойрх Дорнодын дэд ерөнхийлөгчөөр АНЭУ-ын Өвлийн спортын холбооны ерөнхийлөгч Хамел Аль-Кубейси сонгогдлоо. Холбооны төв байр Казань хотод байрлана.

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 13 цаг 47 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 14 цаг 12 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 14 цаг 26 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 14 цаг 29 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 14 цаг 31 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 14 цаг 50 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 16 цаг 35 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 16 цаг 36 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 16 цаг 47 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 18 цаг 43 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 20 цаг 16 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top