x

Зүүн Азийн залуучуудын наадмыг сурвалжлах өсвөрийн сурвалжлагчдын хөтөлбөрийг зарлалаа

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ирэх оны наймдугаар сард “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадам болно. Үүнтэй холбогдуулан тус наадмыг зохион байгуулах хороо Монголын Спортын сэтгүүлчдийн холбоотой хамтран “Өсвөр сурвалжлагчдын хөтөлбөр”-ийг зарлаж, хамрагдах хүсэлтэй хүүхэд, залуусыг сонгон шалгаруулж эхэллээ.

Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай байх ба эхний шатанд “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам ба миний дуртай спорт” зохион бичлэгийн уралдаан зарлалаа. Энэхүү уралдаанд 14-18 насныхан оролцох боломжтой. 

“Өсвөр сурвалжлагчдын хөтөлбөр”-т хамрагдсанаар  олон улсын түвшний уралдаан тэмцээнийг сурвалжлах заавар зөвлөгөө сонсож, спортын сэтгүүл зүйн онол, арга зүйд суралцахаас гадна бусад орны үе тэнгийн залуу сэтгүүлчидтэй харилцаа холбоогоо тэлэн, олон улсын спортын холбоодын болон спортын ерөнхий мэдлэг, мэдээлэлтэй болох юм.

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй хүүхэд залуус та бүхэн зохион бичлэгээ 2023 оны нэгдүгээр сарын 31-ний дотор дараах хаягаар илгээгээрэй.

Хаяг: Улаанбаатар 13380, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Залуучуудын өргөн чөлөө -21, Норт Центр, 107 тоот

Фэйсбүүк хаяг: https://www.facebook.com/ubeayg2023

И-мэйл: media@ulaanbaatar2023.org  

Харилцах утасны дугаар: 88004459

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 12 цаг 56 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 13 цаг 3 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 13 цаг 14 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 14 цаг 24 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 14 цаг 38 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 15 цаг 10 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 15 цаг 20 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top