x

Аргентины шигшээ баг Францыг ялж, 36 жилийн дараа алтан дагиныг атгалаа

Ням гаригийн орой Катар-2022 хөл бөмбөгийн ДАШТ-ий шигшээ тоглолт шигшээ тоглолт Аргентин, Францын багуудын тоглолтоор өндөрлөж, Аргентины шигшээ баг гурав дахь дэлхийн аваргын цомоо өргөлөө.

Үндсэн болон нэмэлт цагт тус бүр гурван гоолтой тэнцсэн багууд торгуулийн цохилтоор тоглолтын хувь заяаг шийдэхэд Аргентинчууд 4:2 харьцаагаар илүүрхсэн юм. Өмнө нь зөвхөн 1958 оны ДАШТ-ий шигшээ тоглолт долоон гоолтой (Бразил, Швед 5:2) өндөрлөж байв. Өөр гурван шигшээ тоглолт (1930, 1938, 2018) зургаан гоолтой өндөрлөж, 4:2 харьцаагаар тоглолтыг дуусгаж байжээ. Харин өчигдрийн тоглолт нийт зургаан гоолоор 3:3 харьцаатай тэнцэж өндөрлөсөн ДАШТ-ий цорын ганц шигшээ тоглолт болов.

Мөн Катар-2022  тоглолт нь ДАШТ-ий шигшээ тоглолт торгуулийн цохилтоор шийдэгдсэн гурав дахь тохиолдол болж, Аргентины од Лионел Месси цомынхоо цуглуулгад дутаж байсан ДАШТ-ий цомыг  авлаа. Тодруулбал, Месси Ballon d’Or шагналыг долоон удаа, Аваргуудын Лигийн цомыг дөрвөн удаа, Копа Америка тэмцээний цомыг нэг удаа, Испанийн Ла Лигагийн аваргын цомыг 10 удаа, Францын Ligue лигийн цомыг нэг удаа тус өргөж байсан юм.

Үүгээр Аргентины шигшээ баг хөл бөмбөгийн ДАШТ-ийг гурван удаа (1978, 1986, 2022) аваргалсан  амжилтаар улс орнуудаас дөрөвдүгээрт бичигдэх боллоо. Тэдний өмнө Бразил 5 удаа, Герман, Итали 4 удаа аваргалсан амжилтаар эхний гурав бичигдэж байна. Аргентины ард Франц болон Уругвайн шигшээ багууд хоёр түрүүтэй, Англи, Испанийн шигшээ багууд нэг нэг түрүүтэй бичигдэж байна.

Эх сурвалж: olympics.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top