x

С.Энхболд: Нийслэлд томуугийн 1925 ор дэлгэснээс 1093 орон дээр өвчтөн хэвтэн эмчлүүлж байна

УОК-ын тавдугаар өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд боллоо. Хуралдаанаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Тэрээр "2022 оны эцэс 2023 оны эхний улиралд  цар тахлын шинэ давалгаа үүсэх, томуу, томуу төст өвчлөл нэмэгдэх эрсдэл байна. 2022 оны 46-р долоо хоногт коронавируст халдварын нийт 1,855 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад өссөн байна. Улсын хэмжээнд Kовид-19 халдвараар хэвтэн эмчлүүлж буй 637 өвчтөн байгаагаас УБ хотод 453, орон нутагт 184 иргэн байна. 2022 оны 46-р долоо хоногт Улаанбаатар хотод 885, аймаг орон нутагт 970 тохиолдол бүртгэгдсэн.

Томуу томуу төст өвчний нөхцөл байдалтай холбоотойгоор улсын хэмжээнд 3750 орыг дэлгэснээс 1925 ор нь Улаанбаатар хотод дэлгэн ажиллуулж байгаас өнөөдрийн байдлаар 1093 орон дээр өвчтөн хэвтэн эмчлүүлж байна.

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин ИДЭВХЖЛИЙН ТҮВШИНД байна. Тус өвчнийг улирал хооронд, идэвхжилийн түвшин, алаг цоог, аймгийн түвшин, цар тахлын түвшин гэж таван үе шатад ангилдаг. Идэвхжилтийн түвшинд 15 аймаг, улирал хоорондын түвшинд хоёр аймаг, алаг цоог дэгдэлтийн түвшинд дөрвөн аймаг тус тус байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад Дархан-Уул аймаг идэвхжилийн түвшнээс улирал хоорондын түвшин, Хэнтий аймаг алаг цоог түвшнээс идэвхжилтийн түвшинрүү буурсан бол Дорнод аймаг идэвхжилийн түвшнээс алаг цоог түвшинрүү тус тус шилжсэн байна.

Томуу, томуу төст өвчний ид дэгдэлтийн үе нь 12, 1 сар байдаг. Энэ үед бид БШУЯ-тай хамтран ЕБС-ийн хүүхдийн амралтыг 12 дугаар 16-аас эхлэн 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл амрах зохицуулалт хийсэн. Томуу, томуу төст өвчний амбулаторын нийт үзлэгийн 9.1 хувийг эзэлж байгаа нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.5%-иар бага байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 7 цаг 5 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top