x

Судсан дотуурх мэс заслын төрөлжсөн мэргэшлийн баг Дорнод аймагт ажиллалаа

Улсын I, II, III төв эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй судсан дотуурх мэс заслын мэргэшлийн үндэсний баг 2022 оны 11 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Дорнод аймгийн БОЭТ-д томилолтоор ажиллалаа. 

Үндэсний багийг Дорнод аймгийн Засаг дарга, Иргэдийн хурлын дарга, Эрүүл мэндийн газар болон БОЭТ-ийн дарга тэргүүтэй Дорнод аймгийн удирдлагууд хүлээн авч уулзан, Дорнод болон зүүн бүсийн хэмжээнд хийгдэж болох эмнэлгийн тусламж үйлчилгээ, шинэ технологийн оношилгоо эмчилгээний талаар санал солилцсон байна.

Үндэсний баг бүрэлдэхүүн тус аймгийн БОЭТ-д төсвийн хөрөнгө оруулалтаар суурилагдсан Ангиографийн аппаратын бүрэн ажиллагааг шалган танилцахын зэрэгцээ элэгний HCC хавдартай таван тохиолдолд хавдрын судсыг бөглөх эмчилгээг, зургаан тохиолдолд зүрхний титэм судасны катетерт оношилгоо, архаг шигдээстэй хоёр тохиолдолд титэм судасны нарийслыг тэлэх судсан дотуурх стент ангиопласти мэс засал эмчилгээг, тархины судасны эмгэгтэй болон тархины цус харвалтын оноштой нийт 30 өвчтөнд үзлэг зөвлөгөө өгснөөс тархины судасны цүлхэнтэй дөрөв, судасны бөглөрөлтэй хоёр, тархины мэс заслын дараах хяналтын хоёр, сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж буй хоёр тохиолдол, нийт 13 тохиолдолд тархины судсан дотуурх катетерт ангиографийн оношилгоо хийн, газар дээр нь тусламж үзүүллээ.

Мөн төрөлжсөн мэргэшлийн баг бүрэлдэхүүн Дорнод аймгийн БОЭТ болон Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн холбогдох мэргэжлийн эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд судсан дотуурх мэс заслын чиглэлүүдээр лекц уншиж, тулгамдаж буй асуудлаар ярилцлага хэлэлцүүлэг зохион байгууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 7 цаг 3 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top