x

С.Энхболд: Орон нутагт нарийн мэргэжлийн эмчийн квотыг тавьж, төрийн сангаар сурах бололцоог нэмэгдүүлнэ

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд оролцож эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн санхүүжилт, цахим шилжилтийн хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Тэрээр "Бид бүхэн 2021 оны гуравдугаар сараас эхлэн гүйцэтгэлийн санхүүжилтийн хууль тогтоомжийг хэрэгжүүлж эхлээд жил, долоон сарын хугацаа өнгөрч байна. Гүйцэтгэлийн санхүүжилтийн алдаа дутагдлыг сайжруулах зорилгоор оношны бүлгийг нэмж байгаа. Оношны бүлгийг задалж буй хүн нь эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээ авах бололцоог нэмэгдүүлнэ. 2023 оны эхний улиралд багтаан оношны бүлэгт тодорхой өөрчлөлтийг хийнэ. Манай улсад 4,500 гаруй онош байдаг. Үүнийг бүлэглээд 705 оношинд багтааснаар эрүүл мэндийн байгууллагууд маань санхүүжилтээ авч байна.

Нийслэлийн хэмжээнд 705 оношийг бүгдийг нь авч байгаа эмнэлэг байхгүй. Тиймээс тусламж үйлчилгээ, сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж байгаа. Хүний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор сонгон шалгаруулалтыг хийдэг. Тухайлбал, улсын нэг эмнэлгийн эмч дөрвөн эмнэлэгт лиценз, материал бүрдүүлж өгч тухайн эмнэлэгт ажиллах зөвшөөрөл авдаг. Нэг сувилагч 17 газарт бүртгэлтэй гэх зэргээр алдаа дутагдлууд байгаа тул сонгон шалгаруулалтын ажлыг үе шаттайгаар хийж байна.

2021 оны төсвийн тодотголоор баталсан 238 тэрбум төгрөгөөс 110 тэрбум төгрөгийг тоног төхөөрөмжид зарцуулсан. Үүний дийлэнх хувь нь орон нутагт хийгдсэн.

Энэ жилээс орон нутагт нарийн мэргэжлийн эмчийн квотыг тавьж, төрийн сангаар сурах бололцоог нэмэгдүүлэх хүрээнд ажиллаж байна.

Үндэсний хэмжээнд орон нутгийн эмч нарт сургалт судалгаа явуулж, туршлага солилцох зорилгоор нийслэлийн мэс заслын, харвалтын багуудыг орон нутаг руу явуулж байгаа.

Сумдын судалгаагаар нийт 220 сумд шүдний кабинет байдаггүй гэж гарсан. Иймд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тодорхой сумуудад шүдний кабинет байгуулсан. Миний бие өөрөө санаачилж баруун болон төвийн бүсүүдэд амны хөндийн эрүүл ахуйд дэмжлэг үзүүлэх зорилгоор салбарын зөвлөл болон анагаах ухааны сургууль зэрэг 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хамтарсан үйл ажиллагааг үе шаттайгаар явуулж байна.

Энэ жил шүдний эрт илрүүлгийн үзлэг шинжилгээгээр 550 мянган хүн хамрагдсан. 2018 оноос урьдчилан сэргийлэх үзлэг тодорхой үе шаттай хийгдэж байсан. Мөн 2019 онд 150 мянган хүн хамрагдсан байдаг.

Бид бүхэн бүх сумд эрүүл мэндийн дэмжих төвийг байгуулж чадахгүй. Тиймээс орон нутагт нь шүдний 20 кабинетыг тохижуулж, дэд бүтцийг угсарсны хүчинд эрт илрүүлгийг зохион байгуулсан. 20 гаруй аймагт шүдний кабинет байгуулсан учраас иргэд өөрсдөө хариуцлагатай хандан эрт илрүүлэгт хамрагдах хэрэгтэй" гэв. 

2022 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн иргэн бүрийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд улсын хэмжээнд хамруулж эхэлсэн. Эрт илрүүлэгт одоогийн байдлаар 501,739 хүн хамрагдаад байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2 цаг 24 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 2 цаг 40 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 2 цаг 45 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 2 цаг 50 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 2 цаг 54 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 3 цаг 8 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 3 цаг 14 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 4 цаг 58 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 5 цаг 17 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 5 цаг 36 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 5 цаг 38 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 22 цаг 25 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 22 цаг 50 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 23 цаг 4 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 23 цаг 7 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 23 цаг 10 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 23 цаг 28 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана Өчигдөр 14 цаг 25 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ Өчигдөр 14 цаг 24 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана Өчигдөр 14 цаг 13 мин
iИх уншсан
2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа
Top