x

Эрдэнэт хотод хөдөө орон нутагт хийгддэггүй 20 орчим мэс заслыг үйлчилгээндээ нэвтрүүлжээ

Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Гэмтэл, согог заслын тасгийн хамт олон 20 орчим төрлийн мэс заслыг орон нутагт шинээр нэвтрүүлэн жилдээ 1000 орчим мэс заслыг тогтмол хийж, бүс нутгийн хэмжээнд гэмтэл, согог заслын тусламж, үйлчилгээг лавлагаа шатлалын түвшинд үзүүлж байна. 

Тус тасаг нь: 

  • Тархины голомтот гэмтэл, гавлын цөмөрсөн хугарал, тархины гүний цусан хураан авах тархины мэс заслууд

  • Хавирганы хугарлыг бэхэлж, цээжний хэнхэрцгийг сэргээх, уушги оёх, уушги тайрах зэрэг цээжний хөндийн мэс заслууд

  • Хэвлийн гэмтлийн яаралтай мэс заслууд

  • Нурууны их биеийн хугарлыг бэхлэх, ламинэктомия зэрэг нурууны мэс заслууд

  • Бүх мөчдийн хугарлыг бүх төрлийн ялтас болон, бүх төрлийн түгжээт хадаасаар бэхлэх мэс заслууд

  • Түлэнхийн шарханд арьс нөхөх, зөөлөн эдийн дутмагшилд судсан сурвалжит эд нөхөх, сорви, татанхайд Z зүслэг хийж тавиулах зэрэг нөхөн сэргээх мэс заслууд,

  • Өвдөг, түнхний үе солих зэрэг согог заслын мэс заслыг 

Ташрамд дурдахад, тус тасаг нь 2010-2012 оны хооронд гурван жил дараалан Швейцарь улсын гэмтэл, согог заслын мэс заслын  болон мэдээгүйжүүлгийн багийн эмч нар Орхон аймагт ажилласан үеэс гэмтэл, согог заслын мэс эрчимтэй хөгжиж эхэлсэн. 

2012 оноос бүх төрлийн мөчдийн хугарлыг чөмөгний голоор түгжээт хадаасаар бэхлэх хөнөөл багатай мэс заслуудыг хийж эхэлсэн ба одоо бүрэн нутагшсан, мөчдийн далд хугарлуудын 90 орчим хувьд хийгдэж байна.

2013 оноос БНСУ-ын эмч нартай хамтарч өвдөг, түнхний үе солих мэс засал хийж эхэлсэн  ба 2016 оноос өөрсдөө бие дааж хийж эхэлсэн. Жилд 60 орчим хүнд өвдөг, түнхний үеийг хиймэл үеэр солих мэс засал хийж байна.

Цаашид орчин үеийн шинжлэх ухааны техник технологийн дэвшилд тулгуурлан стандартын шаардлага хангасан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэхийг зорилгоо болгон ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 20 цаг 1 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 20 цаг 8 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top