x

ТҮҮХЭН АМЖИЛТ: Буудагчид ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ

Буудлага спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-28-нд Египетийн Кайр хотод болж байна.

Монголын буудлагын тамирчид ДАШТ-д өндөр амжилт гаргаж, алт, мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо. Тодруулбал, эмэгтэйчүүдийн том калибрын гар бууны 25 метрийн дасгалд есөн тамирчин онч сорьсноос Ц.Мөнхзул 585 оноогоор (293+292) алт, Т.Баярцэцэг 564 оноогоор (277+287) мөнгөн медалийн эзэн боллоо. Тэрээр эхний шатанд зургаад жагсаж байсан ч түргэн буудлагаа сайн буудсанаар дэд байр руу дэвшжээ.

Түүнчлэн Э.Хишигдэлгэр 557 оноогоор (286+271) хүрэл медаль хүртсэнээр Монголын гурван тамирчин уг дасгалын бүх медалийг авлаа.

Ийн Монголын тамирчид энэ жилийн ДАШТ-ээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж түүхэн амжилтыг бүтээлээ.

Сонирхуулахад, Дөрвөн жил тутамд болдог энэхүү тэмцээнээс Монгол Улсын баг өмнө нь нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн байдаг. Тухайлбал, 1998 онд Д.Мөнхбаяр алт, 2006 онд О.Гүндэгмаа хүрэл, 1998 онд Д.Мөнхбаяр, О.Гүндэгмаа, Д.Оюун нар багийн төрөлд хүрэл, 2014 онд О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг нар мөнгөн медаль хүртэж байжээ.

Дашрамд, тус тэмцээний сонгомол гар бууны 50 метрийн дасгалын холимог багийн төрөлд Монгол Улсын тамирчин ОУХМ Э.Даваахүү, ОУХМ Ц.Мөнхзул нар мөнгөн медаль хүртээд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 12 цаг 51 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 12 цаг 59 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 13 цаг 10 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 14 цаг 20 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 14 цаг 34 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 15 цаг 6 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 15 цаг 16 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top