x

МУГТ Ц.Цогтбаатар Дэлхийн чансааг тэргүүллээ

Узбекистаны Ташкент хотод зохион байгуулагдсан жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д 82 орны нийт 571 тамирчин өрсөлдсөн билээ.

Тус тэмцээнд Монгол Улсаас жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатарын удирдлага дор 18 жүдоч хүч үзэж алт, мөнгө, хүрэл нийт гурван медаль хүртэж, багийн дүнгээр дөрөвдүгээр байрт жагссан юм.

Тодруулбал, “Ташкент-2022” ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Ц.Цогтбаатар алт, 60 кг-ын жинд Э.Ариунболд мөнгө, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Л.Энхрийлэн хүрэл медаль хүртсэн.

Ц.Цогтбаатар жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д аваргалсан Монголын тав дахь жүдоч болсон бол Э.Ариунболд мөнгөн медаль хүртсэн дөрөв, Л.Энхрийлэн хүрэл медаль хүртсэн 18 дахь тамирчин болсон юм.

Тус тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчин, дасгалжуулагчдыг өчигдөр Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан нар хүлээн авч уулзаж, ДАШТ-ээс медаль хүртсэн Ц.Цогтбаатар, Э.Ариунболд, Л.Энхрийлэн нарт Засгийн газрын 173 дугаар тогтоолын дагуу батламж гардуулжээ.

Мөн медаль хүртсэн дээрх тамирчдыг Биеийн тамир, спортын Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж урамшуулсан байна.

Түүнчлэн уулзалтын төгсгөлд Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчин, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчидтай чөлөөт уулзалт хийжээ.

Сонирхуулахад, Ц.Цогтбаатар “Ташкент-2022” ДАШТ-д түрүүлснээр жингийнхээ дэлхийн чансааг тэргүүлж, Э.Ариунболд жиндээ тав, Л.Энхрийлэн долоодугаар байрт эрэмбэлэгдэж эхэлжээ.

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Монгол Улсын баг тамирчид нийт 27 медаль хүртсэн бөгөөд анхлан медаль хүртсэн тамирчин О.Балжинням (Белград-1989) бол хамгийн олон медаль хүртсэн нь М.Уранцэцэг (1 алт, 1 мөнгө, 2 хүрэл) юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 9 цаг 2 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 9 цаг 11 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 9 цаг 16 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 11 цаг 46 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 11 цаг 55 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 11 цаг 58 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 12 цаг 40 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top