x

Б.Бат-Эрдэнэ: Олимп, дэлхийн медальтай тамирчдын урамшууллыг 2.2 тэрбум болгож нэмэгдүүлсэн

Энэ оны хоёрдугаар сард (2022.02.23) Засгийн газрын олимп, паралимпын наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдади олгодог мөнгөн урамшууллыг нэг тэрбум 848 сая төгрөгөөр тогтоожээ. 2022 онд олгох сар бүрийн мөнгөн урамшуулалд шаардагдах нэг тэрбум 848 сая төгрөгийг Биеийн тамир, спортын хорооны батлагдсан төсвөөс гаргахаар шийдвэрлэж, тус хорооны даргад даалгасан.

Энэ мөнгийг ирэх онд 2,2 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлсэн байна. Энэ тухай Байнгын хорооны гишүүдийн асуултанд Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ дараах хариултыг өгчээ.

Г.Дамдинням: 

-Олимпын наадмаас медаль хүртсэн тамирчдад насан туршид нь цалин өгдөг байдлыг болъё. Жил бүр 1.8 тэрбум орчим төгрөг зарцуулагдаж байгаа. Ямар нэг ажил хийдэг болгох талаас нь Засгийн газраар журмыг нь өөрчлүүлэх ёстой гэсэн тогтоолыг байнгын хорооноос гаргасан. Уг тогтоолын хэрэгжилт ямар байгаа вэ? Хэр их мөнгө зарцуулагдах вэ?

Б.Бат-Эрдэнэ:

-Олимп болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авсан тамирчдын урамшуулалд 2.2 тэрбум төгрөг төсөвлөж, нэмэгдсэн. Дэлхийд манай улс шиг сар бүр тамирчдадаа цалин урамшуулал олгодог улс бий. Зарим нь нэг удаа шагнал өгдөг улс ч байгаа. ОХУ тэргүүтэй зарим улс нэг олимпоос нөгөө олимп хүртэл энэхүү урамшууллыг олгоод, тэтгэвэрт гарахаар нь үргэлжлүүлж олгодог зарчимтай.

Манай улсын хувьд спорт асар их уналтад орсон. Нэг үгээр хэлбэл төрийн ивээлийн гадна талд орхисон. 2000 оноос хойш биеийн тамир спортыг төрийн мэдэлд авч, хуультай болгосноор 2008 онд монголчууд олимпын наадмаас гурван медаль хүртсэн.

Олимп хаяанд тулсан энэ үед тамирчдад урам зориг өгөх үүднээс сар болгоны урамшууллыг өмнөх шиг нь олгох нь зүйтэй гэдэг байр суурьтай байна. 2024 оны Парисын олимпын дараа энэ асуудлыг дахин ярьж болно.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 17 цаг 30 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 17 цаг 39 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 17 цаг 44 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 20 цаг 14 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 20 цаг 23 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 20 цаг 26 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 21 цаг 8 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top