x

Хөхний хорт хавдрын тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна

Манай улсад өнөөдрийн байдлаар хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдох хорт хавдрын дөрөвдүгээрт, нийт хүн амд тохиолдож байгаа хавдрын зургаадугаарт ордог судалгаа гарчээ.

Тэгвэл ЭМДҮЗ-ийн 2022 онд баталсан 01-р тогтоолын хүрээнд хөхний хорт хавдрын бүх төрлийн тусламж, үйлчилгээ болоод мэс заслын дараах хими, туяа, байн эмчилгээний төлбөрийн зардлыг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцан төлөхөөр зохицуулсан.

ЭМД-ын сангаас хөхний хорт хавдрын тусламж, үйлчилгээнд ашиглагдах багаж хэрэгсэл, мэс заслын хүндрэлээс хамаарч 905 мянгаас 3.6 сая төгрөгөөр санхүүжүүлнэ.

Дээрх төлбөрт мэс заслын тусламж, үйлчилгээний зардлын бүтээгдэхүүнд нийт эмчилгээ /мэс засал, мэдээгүйжүүлэг, сэрээх үйл ажиллагаа, эрчимт эмчилгээ/-ий хугацаанд хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгсэл, цус, цусан бүтээгдэхүүн, мэс заслын тусламж, үйлчилгээг үзүүлэхэд хэрэглэгдсэн бүх төрлийн мэс заслын хэрэгсэл, протез, ортопед /өндөр өртөг бүхий болон бусад/, мэс заслын багийн зардал, эмчийн үзлэг, бүх төрлийн оношилгоо шинжилгээ, уламжлалт анагаах ухаан, сэргээн засах, сувилахуйн тусламж, үйлчилгээ, хоолны зардал болон холбогдох бусад зардал бүгд багтана.

Тус тогтоолын хүрээнд өнгөрсөн наймдугаар сарын байдлаар нийт 188 иргэн хөхний хорт хавдрын тусламж, үйлчилгээнд хамрагдаж, ЭМД-ын сангаас 596 сая төгрөгийн хөнгөлөлт эдэлжээ.

Өнөөдрийн байдлаар хөхний хорт хавдрын тусламж, үйлчилгээг ЭМД-тай гэрээтэй улсын болон хувийн хэвшлийн 25 эрүүл мэндийн байгууллагууд ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр үзүүлж байна. Эдгээр байгууллагын 14 нь Улаанбаатар хотод, 11 нь орон нутгийн эмнэлгүүд байна.

Та эрүүл мэндийн даатгалтай гэрээт байгууллагуудтай ЭНД ДАРЖ танилцаарай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Залуу офицерууд"-ын хөгжлийн жил болгон зарлав 1 цаг 55 мин “Музейн нээлттэй өдрүүд” үйл ажиллагааг зохион байгуулна 1 цаг 57 мин Instagram-аар аюултай контентыг хайвал эцэг эхчүүдэд анхааруулга илгээнэ 1 цаг 58 мин Дээд лигийн улирлын тоглолтын аваргаар “Эс Жи Эйпс” шалгарлаа 2 цаг 0 мин Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн шилмэл, цогц стратеги юм 2 цаг 38 мин Билл Клинтон Эпштейний хэргээр Конгресст мэдүүлэг өгчээ 4 цаг 25 мин МАН-ын дарга Н.Учрал "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" илтгэл тавилаа 4 цаг 27 мин Г.Занданшатар: Эдийн засаг 6.8 хувиар өсөж, экспортын орлого түүхэн дээд хэмжээнд хүрлээ 4 цаг 27 мин Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын сургуулийн барилга цуурч, хичээллэх боломжгүй болжээ 4 цаг 28 мин Халхгол суманд хаваржилт хүндэрч, зэвсэгт хүчний алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна 4 цаг 31 мин Өнөөдөр уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна 4 цаг 32 мин Меланиа Трамп НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдааныг даргална 20 цаг 0 мин Нэн шаардлагатай эмийг НҮБ-ын шугамаар хямд үнээр худалдан авна 20 цаг 1 мин Пакистан улс Афганистаны нийслэл Кабул руу агаарын цохилт өглөө 20 цаг 4 мин Хэвлэл мэдээллийн нэрийг ашигласан хуурамч линкээр нэвтрэхгүй байхыг анхаарууллаа 20 цаг 6 мин Халхголд цэргийн алба хаагчид зам гаргаж, малчдад эмнэлгийн тусламж үзүүлж байна 20 цаг 6 мин “Туулын хурдны зам” мега төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн байдалд хийх гүйцэтгэлийн аудитыг эхлүүлэв 20 цаг 7 мин Монгол, Италийн автозамаар ачаа тээвэрлэх хэлэлцээрийг баталлаа 20 цаг 8 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 20 цаг 9 мин Лондонд болох "Монгол тэмээний өдөрлөг"-т бүртгэж байна 22 цаг 53 мин
iИх уншсан
Бие ба сэтгэлийг оношилсон хоёр Сиддарта Л.Гантөмөр: Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намынхаа ... Хөрөнгийн биржийн захирал асан Д.Ангар санхүүгийн луйврын хэ... Цалингийн нэмэгдэл эхний таван жилдээ ажиллаж буй залуу багш... Морин жил монголчуудынх байсан УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай... Монгол сэрдэг Морин жил 1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьца... Монголын тусгаар тогтнол, бие даасан байдлын баталгаа М.Нарантуяа гишүүний Түнхэл тосгон дахь гэрт хулгай оржээ Сайд Б.Дэлгэрсайхан Франц улстай 23 сая еврогийн гэрээ байгу... Монгол, БНСУ-ын цагаачлалын байгууллагууд визийн нөхцөлийг х... Gen Z үеийн залуус цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг вэ 2026 оны "Оюутан цэрэг" сургалтын бүртгэл гуравдугаар сарын ... Дэлхийн банк төмөр замын терминалын дэд бүтцэд хөрөнгө оруул... "Токио Скайтри"-гийн цахилгаан шатанд 20 хүн гацаж, цамхгийг... НОСК БНСУ-ын ''Mocuratec'' компанитай хамтран ажиллах санамж... Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв Өмнөд Солонгост төрөлт сүүлийн 15 жилийн хамгийн хурдацтай ө... Ч.Отгочулуу: Өнөөдөр стратегийн ордыг, маргааш мах, сүүний б...
Top