x

УГТЭ-ийн эмч нар орон нутагт ажиллах үеэрээ гавлын яс нөхөн сэргээх мэс засал хийжээ

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэл, зүрх судас, ерөнхий мэс засал, тархины харвалт, зүрхний шигдээсийн төрөлжсөн мэргэшлийн зөвлөх зэргийн эмч нарын бүрэлдэхүүнтэй баг аравдугаар сарын 10-16-ны өдрүүдэд баруун бүсийн Баян-өлгий, Завхан аймгуудын нэгдсэн эмнэлгүүдэд богино хугацааны томилолтоор ажиллаж, орон нутгийн иргэд үйлчлүүлэгчдэд хамтарсан үзлэг оношилгоо, эмчилгээ хийн, эрүүл мэндтэй холбоотой тулгамдсан асуудлыг газар дээр нь хамтран шийдвэрлэж, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг ажлын байран дээр нь чадавхжуулах, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, дэмжлэгт удирдлагаар хангаж ажиллажээ.

Төрөлжсөн мэргэшлийн нэгдсэн баг бүрэлдэхүүн томилолтын хугацаанд лавлагаа шатлалын тусламж шаардлагатай нийт 80 гаруй үйлчлүүлэгчид орон нутгийн эмч нарын багтай хамтран үзлэг, оношилгоо, эмчилгээ хийснээс хөлийн өнгөц венийн судасны өргөсөлтэй хүнд хэлбэрийн дөрвөн тохиолдолд судасны мэс засал, гэмтлийн шалтгаант тархины мэс заслын дараах гавлын яс нөхөн сэргээх мэс засал, цөсний хүүдийн чулуутай гурван тохиолдолд цөсний хүүдий авах дурангийн мэс заслуудыг амжилттай хийсэн байна.

Мөн Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн дэмжих төвд урьдчилан сэргийлэх үзлэгийн зорилгоор төсвийн хөрөнгө оруулалтаар суурилагдсан зүрхний ачаалалтай бичлэгийн аппаратыг ажиллагаанд оруулж, эмч мэргэжилтнүүдэд сургалт хийн зүрхний ачаалалтай бичлэгийн шинжилгээг хийж эхлүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллалаа.

Орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдийн холбогдох мэргэжлийн эмч нарт захын болон венийн судасны эмгэгийн эмчилгээний менежмент, титэм судсан дотуурх эмчилгээний дараах антиагрегант эмчилгээ, тархины харвалт ба бүлэн уусгах эмчилгээний протокол зэрэг сэдвүүдээр сургалт мэдээлэл хийж ажиллажээ.

Эх сурвалж: ЭМЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 4 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 18 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 22 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 25 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 39 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 44 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 47 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 51 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 53 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 59 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 1 цаг 6 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top