x

Хотын дарга руу “ниссэн” хоёр ширхэг өндөг

Гэр хороолол хөдөлгөөний зохицуулагч Б.Батсүхийг Нийслэлийн ЗДТГ-ын байр луу хоёр ширхэг өндөг шидсэн хэргээр өнгөрөгч долоо хоногт баривчилж, ЦЕГ-ын харьяа Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтэс рүү шилжүүлсэн.

Түүнд төрийн тусгай хамгаалалттай обект руу дайрсан, төрийн өндөр албан тушаалтанд (Хотын дарга Су.Батболдыг хэлж байгаа бололтой) аюул занал учруулсан гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг нээж, мэдүүлэг өгөхийг шаардсан аж. Гэвч мань хүн нэгдүгээрт ардчилсан нийгэмд иргэн хүн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлснийхээ хувьд хууль зөрчөөгүй хэмээн үзэж, хоёрдугаарт хүн өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэдэг үндэслэлээр мэдүүлэг өгөхөөс татгалзсан байна.

Ингээд мэдүүлэг өгөхөөс татгалзсан этгээдийг 24 цаг хорьж, прокурорын зөвшөөрлөөр дахин 24 цаг сунгаж, хуучнаар “111” гэж ярьдаг Дэнжийн 1000-ын урьдчилан хорих төвд 48 цаг хорьжээ. Мөн баривчлах үед түүний биеэс хурааж авсан гар утас, иргэний болон жолооны үнэмлэх, түрийвч зэрэг эд зүйлийг одоо болтол буцааж өгөөгүй, “шүүх хурал болтол өгөхгүй” гэсэн байна. (Шүүх хуралд хохирогчоор НЗДТГ-ын хуулийн хэлтсийн дарга оролцоно гэх боловч үнэн хэрэгтээ иргэн Б.Батсүх өглөөний цайн дээрээ идэж болох байсан хоёр ширхэг өндгөөр хохирсон байх талтай)

Яагаад ингэж байгаа учрыг лавлахад хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Чинбат гэх нөхөр “Би битий өг гэсийн” гэж даналзжээ. Уг нь бол хуулийг сахиулах үүрэгтэй хүмүүс шүү дээ. Өөрөө өөртөө дүрэм журам зохиож, дур зоргоо хэрэгжүүлэх бус.

ӨНДӨГ ХААНААС “НИССЭН” БЭ?

Энэ удаагийн баривчилгаа өнгөн дээр “хоёр ширхэг өндөгний” асуудал мэт боловч үнэн чанартаа олон хүний эрх ашигтай холбоотой.

Өмнөх парламентын үед Э.Бат Үүл хотын дарга байхдаа “Хотын захиргааг хотын хамгийн их бохирдолтой Сонгинохайрхан дүүрэг рүү нүүлгэнэ. Хотын удирдлагууд өөрсдөө утаа, түгжрэлийнхээ голомт дээр очиж байж асуудлыг шийдэж чадна” гэж хэлээд зураг төсвийг нь гаргаад явж байсан. Сонгинохайрхан дүүргийг хотын шинэ дэд төв бий болгох тухай УИХ-ын тогтоол ч гарсан юм гэсэн. Хэрвээ хотын захиргаа тэнд нүүгээд очвол дагаад дэд бүтэц, ус дулаан очино, үйлдвэр үйлчилгээ, барилга байшин босно, хашааны газрын үнэ өснө, хүмүүс үнэ цэнэтэй өмчтэй болно... Лав Э.Бат-Үүл тэр үед ингэж ярьж байсан.

Гэтэл саяхан хотын дарга Су.Батболд Э.Бат-Үүлийн үед гэр хорооллыг дэд бүтэцжүүлэхэд төсөвлөөд байсан мөнгийг Нүхтийн ам руу дэд бүтцийн шугам татахад зарцуулахаар шийдвэрлэсэн байна. Үүнээс болж гэр хорооллынхон хотын даргын шийдвэрийг эсэргүүцэж жагссан. Жагсаал цуглаан зохион байгуулах тухайгаа түүнээс гурван өдрийн өмнө хотын захиргаанд албан бичгээр мэдэгдсэн ч хариу өгөлгүй байсаар жагсаал эхэлсэн хойно цагдаагийнхныг дайчлан жагсагчдыг тарааж, зохион байгуулагчийг нь баривчилсан хэрэг.

Үүний өмнө хотын дарга Су.Батолд хотын захиргааг Сонгинохайрхан луу биш, Яармаг луу нүүлгэх шийдвэр гаргасан. Өмнөх дарга нь “Утаа түгжрэлээ шийдэхийн тулд нүүх ёстой байтал утаанаасаа зугтаад нүүчихлээ” гэж бухимдаад л өнгөрсөн. Мэдээж хотын даргын шийдвэр Яармагийнханд бол таалагдсан байх л даа. Тэдний хувьд Сонгинохайрханчууд яах ийх нь хэнд ямар хамаатай.

Гэвч хотын даргын сүүлд гаргасан шийдвэр Яармагийн иргэдтэй огт хамаагүй. Харин Богд уулын энгэрт хулгайгаар, хууль зөрчиж барьсан баячуудын хувийн хаус, тансаг зэрэглэлийн өндөр үнэтэй орон сууцуудыг төвийн шугамтай холбоход зориулсан төсөв. Нүхтийн амны тусгай хамгаалалтай газар тэр чигээрээ одоогийн Зайсан болно гэсэн үг.

Манай баячууд, барилгын компаниуд ингэж л ажилладаг. Эхлээд өдрөөр ухна, хүмүүс эсэргүүцнэ. Эсэргүүцэхээр нь шөнөөр очоод ухчихна. Хүмүүс нэг удаа эсэргүүцнэ, хоёр удаа эсэргүүцнэ, гурав дахь удаагаа “За яршиг” гээд залхаад хаядаг. Арваад жилийн өмнө Л.Гансүх гэдэг хүн Байгаль орчны сайд байхдаа Богд уулыг тойрсон бүх барилгын зөвшөөрлийг цуцлахад манай компаниуд шөнө нь очоод ухчихаж байлаа. Яг одоо энэ Нүхтийн амыг шүү дээ. Одоо зөвшөөрөлтэй болсон юм байлгүй, төсвийн мөнгөөр дэд бүтэцтэй холбуулна аа л гэж байна. Түүнийг нь хотын дарга гүйцэлдүүлж өглөө.

Яг үнэндээ Яармагийн хүн ам цөөхөн шүү дээ. Хашааных нь газар жаахан үнэд хүрвэл бүгд газраа зараад хотын төвийн хоёр өрөө рүү шахцалдаад нүүнэ. Зарсан газар дээр нь манай баячууд том том хашаа хатгаад хаус бариад тухалцгаана. Энэ тэгээд гэр хорооллын барилгажилт уу? Улаанбаатарыг утаанаас салгах хамгийн зөв арга мөн үү?

Ийм л шалгтгааны улмаас гэр хорооллын иргэд хотын захиргааны өмнө жагсаал хийсэн. Үндсэн хуульд заасанчлан Монгол Улсын иргэн тайван замаар жагсаал цуглаан хийх, үгээ хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Харин бид өнөөдөр тэр эрхээ ч хүртэл алдахад хүрээд байна.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Zochin (43.242.243.227)
    Bid er n yamar niigemd amidraad bnaa tamin ee? Urgelj l darluulj bsaar duusah yostoi yu?
    2018 оны 09 сарын 29 | Хариулах
  • Irgeb (122.201.21.96)
    Arai l umaa, ene zasag turiinhun bur gaarch galzuurch bna aa, unend guitsegdeh udur udahgui irne ee
    2018 оны 09 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 7 цаг 4 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 7 цаг 10 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 7 цаг 19 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 8 цаг 1 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 10 цаг 32 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 10 цаг 53 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 11 цаг 14 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 11 цаг 21 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 11 цаг 31 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 11 цаг 39 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 11 цаг 44 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 11 цаг 46 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дах...
Top